Өөрсдийн гэсэн буяны үдэшлэг зохион байгуулснаар
British Fashion Council загварын салбарт цоо шинэ олон улсын шагнал гардуулах ёслол бий болгохоор зорьж байна. Тэдний амлаж буйгаар энэхүү ёслол нь Met Gala ба Оскар хоёр нийлсэнтэй тэнцэх хэмжээний өргөн хүрээтэй болох гэнэ
Жил бүр Нью-Йорк хотод зохиогддог, Анна Винтурын удирдлага доорх Met Gala үдэшлэг бол загварын ертөнцийн хамгийн хүлээлттэй арга хэмжээнүүдийн нэг юм. Алдартнууд Met Gala дээр өмсөх хувцсаа "Оскар"-д оролцох гэж буй мэт чухалчлан бэлддэг. Тэдний сонгосон төрх зүгээр ч нэг үзэсгэлэнтэй байгаад зогсохгүй мөн тэрхүү үдшийн ерөнхий сэдэвт зохицож байх ёстой тул тэд сонгох даашинздаа их өндөр шаардлага тавьдаг. Гэхдээ зарим тохиолдолд алдартнууд тогтсон сэдвээсээ эрс хазайсан байх тохиолдол ч байдаг. Өнгөрсөн жилийн арга хэмжээ дээрх Рианнагийн өмссөн шар өнгийн, аварга том хормойтой даашинзыг санаж байгаа биз дээ? Дуучны даашинз нэг талаараа Хятад соёлын сэдэвтэй нийцээд ч байгаа юм шиг, нөгөө талаараа шарсан өндөг шиг харагдаад ч байгаа юм шиг тун ойлгомжгүй байсан шүү дээ.
Тэгэхээр дээр дурдсанчлан Лондон энэ жилээс эхлэн "дэлхийн загварын нийслэл" нэршлийн төлөө тэмцэхээр шийдэж, Нью-Йорк хотод өрсөлдөөн зарлаж байна. Тодруулж хэлбэл Их Британийн загварын зөвлөл Global Fashion Awards гэх шинэ олон улсын загварын шагнал гардуулах ёслол үүсгэн байгуулж байна. BFC-гийн тэргүүн Натали Массенегийн хэлж буйгаар энэхүү ёслол нь "таны харж байсан хамгийн үзэсгэлэнтэй, гайхамшигтай, гялалзсан, дэгжин арга хэмжээ" болох аж.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт