Илүү тод, илүү үзэсгэлэнтэй: Шангри-Ла Молл хавар-зуны коллекциудаа танилцууллаа

YEET! SPRING SS21

Хаврын улирлаас бид үргэлж ямар нэгэн онцгой, шинэлэг зүйлийг хүлээж, сэтгэл өөрийн эрхгүй догдолдог. Шувууд жиргэж, нялх ногоо хөрсөн доороос цухуйж, урин дулаан урт өдрүүд биднийг хүлээж байна. Үүнийг дагаад хувцаслалтын хэв маягууд маань ч өөрчлөгдөж өнгөлөг, өөдрөг бүхний эрэлд гарах боллоо. Тэгвэл хамгийн үзэсгэлэнтэй сонголтуудыг яг одоо Шангри-Ла Моллоос олох боломжтой байна.

Тодруулбал Шангри-Ла Моллын нэгдүгээр давхарт байрлах Balmain, Love Moschino, Marina Rinaldi, Max Mara, Michael Kors, Valentino, Versace Jeans Couture гэх тансаг зэрэглэлийн брэндүүд бүгд шинэ улирлаа угтан хаврын коллекциудаа танилцуулсан байна. Мөнхийн романтик Valentino-гоос эхлээд шинэ эринийхний гал цогийг өөртөө агуулдаг Love Moschino хүртэлх эдгээр брэндүүд бүгд өөр, өөрийн гэсэн онцлогтой тул хүссэн стилиэ эндээс олж, энэ хаврын хамгийн өнгөлөг төрхөө бүрдүүлээрэй.

Энэ дашрамд дурдахад, Шангри-ла Моллын 5 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан зарим брэндүүд 50%-ийн хямдрал зарлажээ. Хямдрал зарласан брэндүүдийн дэлгэрэнгүй мэдээллийг эндээс харж болно.

Valentino
Love Moschino
Balmain
Marina Rinaldi
Michael Kors
Versace Jeans Couture
Versace Jeans Couture

Facebook: Shangri-La Centre Ulaanbaatar

Instagram: @shangrilacentreulaanbaatar

Buro.Mongolia

2021-04-05, 09:00