Ultralight цуглуулга
Италийн Intimissimi брэнд ноолууран материалын хольцтой ноосон дотуур хувцас ба гэрийн хувцасны цуглуулга гаргалаа. Цуглуулгыг Ultralight with Cashmere хэмээн нэрлэсэн бөгөөд албан ёсны нүүр царайгаар нь загвар өмсөгч Ирина Шейк тодорчээ. Цуглуулгад хоолойтой цамц, майка, боди ба урт ханцуйтай цамц гэх зэрэг өдөр тутамд хэрэг болдог хувцаснууд орсон байгаа. Загварууд саарал, хар ба цагаан шаргал өнгөний сонголттой ба маш нимгэн, зөөлөн, дулаан материалтай гэдгээрээ онцлог болж байна. Харин зураг авалтыг Их Британийн зурагчин Роуэн Папье авчээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт