Цуврал сурталчилгааны үргэлжлэл
Өнөөдөр Chanel брэнд Gabrielle гар цүнхнийхээ шинэ сурталчилгааг танилцууллаа. Нийт дөрвөн хэсгээс бүрдэх цуврал сурталчилгааны энэ удаагийн хэсэгт Кара Делевинь гол дүр гүйцэтгэж, urban pop стилиэр шинэ загварыг сурталчиллаа.
Богино бичлэгийн зохиолын дагуу Кара Делевинь хүүхэлдэйн баатар болон хувирч, Gabrielle цүнхнүүд модон дээр ургадаг үлгэрийн орноор аялах болно. Кара цүнхнүүдийг яг л жимс мэт олноор нь цуглуулж, скейтборд унаснаар хүүхэлдэйн орноос гарч явна. Сурталчилгааны найруулагчаар Шиши Ямасаки ажиллажээ.
Гуравдугаар сард Фаррелл Уильямсын оролцсон Gabrielle цүнхний хамгийн анхны сурталчилгаа олонд дэлгэгдэж, дараа нь Кристен Стюартын гол дүр гүйцэтгэсэн хоёр дахь хэсэг цацагдсан. Харин одоо биднийг хамгийн сүүлийн буюу дөрөв дэх хэсэг хүлээж байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт