Кендалл Женнер adidas-ын шинэ төслийн зурагчнаар ажиллалаа
Ретро аястай шинэ цуглуулгын зураг авалт
Дэлхийн хамгийн өндөр цалинтай загвар өмсөгч, Ким Кардашьяны төрсөн дүү, adidas брэндийн албан ёсны нүүр царай Кендалл Женнер саяхан камерын эсрэг талд гаран зурагчнаар ажилласныг Францын Vogue сэтгүүл мэдээллэсэн байна.
Кендалл энэ удаад adidas брэндийн шинэ цуглуулгын зураг авалтыг хийсэн бөгөөд загвар өмсөгчдийн зургийг спорт танхим дотор, өнгө өнгийн тоноглол дунд авчээ. Adidas энэхүү шинэ цуглуулгыг Голландын дизайнер Даниэль Катаритай хамтран бүтээсэн байна. Цуглуулгад ретро уур амьсгалтай спорт хослолууд, трапеци хэлбэрийн өмд, нарийн мөртэй топ, аварга том өдөн куртка болон цахилгаантай цамц гэх зэрэг загварууд багтжээ.
Daniëlle Cathari x adidas Originals цуглуулга 2018 оны хоёрдугаар сарын 10-нд худалдаанд гарна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт