Кейт Мосс өөрийн төлөвлөгөөнийхөө талаар The Business of Fashion сэтгүүлийн 500 дах тусгай дугаарт зориулж ярьжээ
Кэйт Моссын загварын агентлаг энэ сард нээгдэх болно. "Gia киног мэднэ биз дээ? Фэй Данауэй энэ кинонд загварын агентлагийн төлөөлөгчийн дүрд тоглодог шүү дээ. Би ч гэсэн үүнийг чадах юм шиг надад санагдсан. Тэгэхдээ би зүгээр ч нэг загвар өмсөгчдийг нээх биш, харин жинхэнэ авьяастнуудыг төрүүлж гаргамаар байна. Надад зөвхөн үзэсгэлэнтэй хүмүүс хэрэггүй. Би дуулж, бүжиглэж, хөгжим тоглохыг мөрөөддөг хүмүүстэй хамтарч ажиллана. Би жинхэнэ одуудыг бүтээмээр байна" гэж Кейт Мосс ярьжээ.
Одоогоор түүний агентлаг өөрийн карьераа дөнгөж эхэлсэн, салбартаа танигдаж амжаагүй байгаа загвар өмсөгчидтэй ажиллах юм. Хэсэг хугацааны дараа Kate Moss Agency шинэ дүр төрх хайж олох бөгөөд загварын ертөнцөд сурталчилж, тэднийг бие даасан брэнд болгох зорилготой аж.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт