Кейт Уинслет Printemps-ын зул сарын баярт зориулсан цонхны нээлтийн үеэр

Цонхон доторх үлгэр

Парис дахь Printemps Их дэлгүүр 150 жилийн ойн баяр болон удахгүй болох зул сарын баярт зориулан бүтээсэн цонхон доторх гайхамшигт үлгэрээ танилцууллаа

Printemps энэ удаад зөвхөн нэг брэнд биш харин Lancôme, Longines, Burberry, Christian Louboutin, Sonia Rykiel болон Evian гэсэн зургаан брэндтэй хамтран цонхоо чимжээ. Кейт Уинслет Лондонгоос Парист хүрэлцэн очиж нээлтийн арга хэмжээнд оролцсон байна.

Мэдээж нээлтийг цонхны цаана өрнөх үлгэрийг бүтээгч Филипп Декуфлегүйгээр төсөөлөх аргагүй. Бродвейн Cirque du Soleil шоуны дэглээчээр ажилладаг Филипп Декуфлений бүтээл түүнийг жинхэнэ мастер гэдгийг дахин нэг удаа баталлаа.

Б.Амина

2015-11-09, 10:00

  • Зураг: