Намар-өвөл 2020
Chanel загварын ордон намар-өвөл 2020 улиралд зориулсан нүдний шилний цуглуулга танилцууллаа. Цуглуулгад зууван, дөрвөлжин болон дугуй хэлбэрийн хүрээтэй ацетатаар хийсэн загварууд багтсан бөгөөд брэндийн дизайнерууд уг цуглуулга дээр ажиллахдаа Коко Шанелийн зүүдэг байсан шилнүүдээс санаа авчээ. Зарим загваруудын гуя дээрх хээ, угалз Chanel ордны нэрийн хуудас болсон твид материалын гадаргууг санагдуулах бол зарим загвар нь брэндийн өөр нэгэн алдарт элемент болох сувдан гинжээр чимэглэгджээ.
Цуглуулга брэндийн албан ёсны вебсайт дээр худалдаалагдаж эхэлсэн байгаа.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт