Загварын ногоон нам
Скандинавын бүсийн орнууд дэлхийн бусад орнуудтай харьцуулбал байгаль орчны асуудал дээр тогтмол шинэ санаачлага гаргаж, хамгийн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг юм. Тэд саяхан Copenhagen Fashion Summit чуулга уулзалт зохион байгуулж, загварын ертөнцийн 1000 гаруй идэвхтнүүдийг нэг доор цуглууллаа
"Эко загвар" гэх ойлголт манай Монгол улсад бүрэн утгаараа дэлгэрч амжаагүй байгаа хэдий ч дэлхийн хэмжээнд энэ асуудал нь маш чухал ач холбогдолтой болоод байна. Дэлхийн загварын салбар одооноос эхлэн хариуцлагатай хувцас бүтээж, ухаалаг хэрэглээ бий болгох ёстойгоо ухаарч байна. Энэхүү "ногоон" хөдөлгөөний төвд мэдээж хэрэг Скандинавын улс орнууд байгаа юм. Энэ оны гуравдугаар сард Стокгольм хотод H&M-ийн нэрэмжит эко бага хурал явагдсан бол, өчигдөр Copenhagen Fashion Summit болж өнгөрлөө. Энэхүү арга хэмжээ нь хамгийн анх 2009 онд UN Climate Change Conference хурлын хүрээнд мөн түүнээс хойш 2012 ба 2014 онуудад зохион байгуулагдсан байдаг. Өчигдрийн уулзалт дарааллаараа дөрөв дэх нь бөгөөд хамгийн том хамрах хүрээтэй нь болсон юм. Копенгаген хотод дэлхийн өнцөг бүрээс 1200 гаруй загварын ертөнцийн нөлөө бүхий эрхмүүд хүрэлцэн иржээ.
Чуулга уулзалтыг Дани улсын титэмт гүнж Мэри нээж, Дани ба Швед улсуудын хувьд эко асуудал хичнээн чухал ач холбогдолтой болохыг дурдлаа. Уулзалтын хөтөлбөрийг Дерек Бласберг ба Эмбер Валлета нар хөтөлж, илтгэгч нарын үүргийг Buro 24/7-гийн үүсгэн байгуулагч Мирослава Дума, New York Times-ийн загварын шүүмжлэгч ба захирал Ванесса Фридман, Danish Fashion Institute-ийн гүйцэтгэх захирал Ева Круз, Maison Margiela-гийн эзэмшигч Ренцо Россо, Business of Fashion-ы үүсгэн байгуулагч Имрад Амед болон бусад загварын салбарын алдарт хүмүүс гүйцэтгэлээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт