Тэр бүр кино зохиолын боловсруулалтыг гаргажээ
Хэдхэн хоногийн өмнө жүжигчин Линдси Лохан CNN сувагт зориулан Facebook Live ярилцлага өгч байхдаа "Mean Girls" киноны үргэлжлэлийг хийхийг хүсч буйгаа хэллээ.
"Би «Mean Girls 2»-ийг хэрэгжүүлэхийг маш их хүсч, чадлынхаа хүрээнд хичээл зүтгэл гаргаж байгаа. Мэдээж хэрэг энэ нь миний эрх мэдлээс хамаарах зүйл биш юм. Киноны зохиолч Тина Фей, продюсер Лорн Майклз болон Paramount студийнхэн бүгд маш их завгүй байгааг би мэдэж байгаа. Гэхдээ би тэднийг ятгах болно. Би кино зохиолын боловсруулалтыг гаргачихсан байгаа. Одоо хариу хүлээх л үлдлээ" хэмээн Линдси ярьжээ.
Жүжигчин бүсгүй мөн ирээдүйн кинондоо Жейми Ли Кёртис болон Жимми Фаллон нарыг оролцуулахыг хүсч буйгаа дурдсан байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт