Этгээд содон загвараар дүүрэн, залуу шинэлэг брэндүүдийг дэмждэг гэдгээрээ алдартай Лондоны загварын долоо хоног эхэлж хавар-зун 2024 улирлын загваруудаа танилцууллаа. Энэ жил Burberry, Erdem, Roksanda, Molly Goddard, Simone Rocha зэрэг ордны цуглуулгууд хүмүүсийн сонирхлыг хамгийн их татаж байна. Тус арга хэмжээнд уригдан ирсэн алдартнуудаас жүжигчин Рэйчел Вайз болон дуучин Кайли Миноуг нар хоёул Burberry-гийн гүн ногоон өнгийн цуваар гоён ирсэн бол жүжигчин Жоди Комер тус брэндийн түрийтэй арьсан гутлыг мөргүй даашинзтай хослуулжээ. Мөн загвар өмсөгч Эшли Грэм болон жүжигчин Билли Пайпер нарын өмссөн Erdem брэндийн үзэсгэлэнтэй даашинз олны анхаарлыг ихэд татаж байв.
Алдартнуудын хувцаслалтаас гадна Лондоны залуусын street style жил бүр хүлээлт үүсгэж чаддаг. Энэ жил дулаахан салхитай мөн бороотой өдрүүд загварын долоо хоногийн үеэр ээлжилж байсан ч цаг агаар хотын иргэдийн загварын галыг унтрааж чадсангүй. Тэд хүйсийн ялгааг бут цохиж эрчүүд бошинз, даашинзаар гангарч, бүсгүйчүүд oversize хувцаслалтаар ихэвчлэн голлох дүр төрхөө бүрдүүлжээ. Мөн зарим хэсэг нь маш олон тод өнгийг нэг дор хослуулсан бол зарим нэг нь өнгө дагуу минимал хувцаслалтаар гоёсон байлаа. Ийнхүү Лондоны эрч хүчтэй залуусын street style төрхүүдтэй танилцацгаая.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт