Mercedes-Benz Fashion Week Australia 2016: Хуваарь гарлаа

Зургаан өдрийн турш үргэлжилнэ

Энэ жилийн “Mercedes-Benz” Австралийн загварын долоо хоног шинэ цагийн хуваарь, шинэ чиглэлтэй болсон гээд сонирхолтой зүйлсээр дүүрэн байх нь ээ

Өчигдөр орой IMG компани Mercedes-Benz Fashion Week Australia 2016-гийн анхны хуваарийг зарлалаа. Энэ жил Австралийн загварын долоо хоног дан резорт цуглуулга танилцуулах дэлхийн анхны загварын долоо хоногоор тодорлоо. Тийм учраас энэ удаагийн арга хэмжээ уламжлалт ёсоороо дөрөвдүгээр сард биш, харин олон улсын резорт хуанлитай давхцаж, тавдугаар сард зохион байгуулагдах нь ээ. Тодруулж хэлбэл тавдугаар сарын 15-20-ны хооронд 55 гаруй дизайнер өөрсдийн резорт 2016 цуглуулгаа Сидней хотод танилцуулах болно. Загварын долоо хоногийг Австралийн алдарт дизайнер Maticevski нээх гэнэ.
Загварын долоо хоногийн эхний дөрөв буюу 15,16,17, 18-ний өдрүүд резорт цуглуулгад төвлөрч, Австралийн нэр хүндтэй, орчин үеийн дизайнеруудыг хамрах болно. Тав дах буюу 19-ний өдөр усны болон спорт хувцасны загвар ноёрхоно. Харин 20-ны сүүлийн өдөр Австрали болон олон улсын шинэ дизайнеруудыг тодотгох гэнэ.

Энэ жилийн MBFWA-ийн ивээн тэтгэгчдийн жагсаалтад Mercedes-Benz-ээс гадна мөн Microsoft компани нэгдэж, арга хэмжээний тоног төхөөрөмжийг албан ёсоор хариуцахаар болжээ.

Хуваарьт багтсан бусад дизайнеруудаас дурдвал үүнд Aje, Akira, Anna Quan, Aqua Blu, Bec & Bridge, Bianca Spender, Bondi Bather, By Johnny, Christopher Esber, Cristahlea, Daniel Avakian, Dion Lee, Discount Universe, Duskii, Emma Mulholland, Georgia Alice, Ginger & Smart, Holystone, House of Cannon, Jason Hewitt, Jennifer Kate, Kaliver, Karla Špetić, Macgraw, Manning Cartell, Misha Collection, Monster Alphabets, Palm Swimwear, P.E Nation, P.Jamé, Rebecca Vallance, Steven Khalil, Third Form, Ten Pieces, We Are Handsome, We Are Kindred, Yeojin Bae ба Zhivago гэх нэрс бий.

Ө.Тодгэрэл

2016-03-24, 15:00

  • Зураг: