Бидний хүсэн хүлээдэг оны хамгийн загварлаг үдэш болж өнгөрлөө. Met Gala үдэшлэг жил бүрийн тавдугаар сарын эхний Даваа гарагт Нью-Йоркийн Метрополитен музейд зохион байгуулагддаг уламжлалтай ч цар тахлын улмаас энэ жил есдүгээр сар хүртэл хойшлогдсон билээ. Met Gala 2021 АНУ-ын загварын салбарын алдар нэрийг магтан дуулах сэдэв дор, “American Independence” буюу “Америкийн тусгаар тогтнол” гэсэн дресс кодтой явагдсан юм.
Улаан хивсээр алхсан хамгийн эхний зочид бол шинэ мянганыхны шүтээн болсон жүжигчин Тимоти Шаламе, дуучин Билли Айлиш, теннисийн тамирчин Наоми Осака болон Жо Байдены тангараг өргөх ёслол дээр "The Hill We Climb" шүлгээ уншиж олонд танигдсан Аманда Горман нар байлаа. Тэдний дараа дизайнер Том Форд болон Vogue сэтгүүлийн ерөнхий редактор Анна Винтур нар гарсан бөгөөд тэд уламжлал ёсоор цэмцгэр хослол, цэцгэн хээтэй макси даашинзаар гоёжээ.
Та Met Gala үдэшлэгийн шууд дамжуулалтыг Vogue сэтгүүлийн Twitter хуудаснаас (@voguemagazine) нөхөж үзэх боломжтой.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт