Супермодель бүсгүй Mother Denim марктай хамтарч, 12 загвараас бүрдсэн капсул цуглуулга гаргалаа
Миранда Керрт жийнсэн өмд сайхан зохидгийг үгүйсгэх хүн олдохгүй биз ээ. Төгс галбиртай, урт хөлтэй тэрбээр хувцасны шүүгээгээ төрөл бүрийн жийнсэн хувцсаар дүүргэх дуртай бөгөөд өөрийн энэхүү сонирхлоо цөөн загвараас бүрдсэн, капсул цуглуулга болгон хувиргасан байна. Хамгийн гол нь түүний оролцож буй энэхүү төсөл нь сайн үйлсийн төлөө хийгдэж байгаа гэнэ. Борлуулалтаас цугларах хөрөнгө Сидней хотын хүүхдийн эмчилгээгээр дагнасан "The Royal Hospital for Women Foundation" эмнэлэгт зориулагдах аж.
"Жийнсэн хувцас бол миний стилийн салшгүй нэгэн хэсэг юм. Төрөл бүрийн хэлбэр ба бүтэцтэй материалтай ажиллах их сонирхолтой байлаа. Энэхүү 12 загвараас бүрдсэн цуглуулгыг ажиглавал миний бага зэрэг хуучирсан мэт, эртний хэв маягтай жийнсэнд дуртай сонирхол илт анзаарагдах болно " хэмээн Миранда Mother Denim марктай хамтран гаргасан шинэ цуглуулгынхаа талаар ярьжээ.
Цуглуулгад цайвар өнгийн бага зэрэг урагдсан мөн өндөр суудалтай трапеци хэлбэрийн жийнсэн өмд, жийнсэн юбка, нуруу хэсэг нь ил гарсан жийнсэн комбинзон болон богино загварын футболка багтжээ. Загваруудын үнэ 105-325 долларын хооронд хэлбэлзэж байна. Капсул цуглуулгыг Mother Denim маркийн албан ёсны вебсайтаас худалдан авах боломжтой юм.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт