Missoni гоо үзэсгэлэн энгийн байдалд оршино гэдгийг илтгэсэн сурталчилгааны санааг минималист хэв маягаараа алдартай америк зураач Ричард Артшвагерийн бүтээлээс авчээ
Зураачийн алдарт бүтээлүүд нь Missoni-гийн шинэ сурталчилгааны үндсэн санаа болж өглөө. Тунгалаг шоо болон гантиг хавтангуудаас бүрдсэн орчинд загвар өмсөгч Саския де Брау геометрийн дүрс шиг зогсолт авч зургаа даруулжээ. Гантиг чулууны бүтэц нь Missoni-гийн шинэ цуглуулгад орсон хувцасны хээтэй ижил харагдана. Нэмж хэлэхэд зураг авалтыг залуу зурагчин Вивиан Сассен авсан байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт