#MNTM: Нууцлаг, тачаангүй бүсгүйчүүд

Сэтгэл татам

"Сүрчиггүй эмэгтэй ямар ч ирээдүйгүй" гэдэг үгийг та санаж байна уу? Тэгвэл Mongolia's Next Top Model-ын шилдэг зургаан оролцогч бүсгүй сүрчиг түрхсэн үедээ ямар үзэсгэлэнтэй, тачаангуй хэрнээ хүчирхэг байж чадахаа арванхоёр дах дугаарт харууллаа

Кристиан Диорын хэлснээр, "Эмэгтэй хүний сүрчиг түүний бичгийн хэвээс илүүг илтгэдэг" бол Mongolia's Next Top Model реалити шоу тэмцээнд оролцогчдын онцгой чадварыг Бишрэлт Бьюти компанийн оруулж ирдэг Versace, Lanvin зэрэг зургаан сүрчиг ил гаргаж, тэдний тачаангуй төрхийг нь төгс чимлээ. Тэгэхдээ сүрчиг харагдах өнгө, баригдах биегүй учраас загвар өмсөгч охид өөрийн түрхсэн үнэртэй усыг үзүүлэхдээ биеийн хэлээрээ дамжуулан илүү их мэдрэмж илэрхийлэх хэрэгтэй болсон юм. Тэдний дур булаам байдал руу ухаангүй тэмүүлэх залуусын төрхийг харахад охид үнэхээр л хүний сэтгэлийг байлдан дагуулам байсан гэдэг нь мэдрэгдэнэ. Харин таны бодлоор тэдний хэн нь зурганд хамгийн сайхан гарч, өөрийн үүргээ сайн биелүүлж чадсан байна вэ? 

Buro.Mongolia

2017-02-25, 21:00