Mongolia's Next Top Model реалити шоу нэвтрүүлгийн шилдэг гурван оролцогч тодорсон арвандөрөв дэх дугаарын үндсэн зураг авалтыг хамтдаа харцгаая
Mongolia's Next Top Model реалити шоу нэвтрүүлэгт Ю.Балжидмаа, Б.Цэрэндолгор, Т.Номин-Эрдэнэ, Э.Оюунбилэг нар шилэгдэж үлдсэн билээ. Тэдний хоёр нь гоо сайхны зураг авалтанд илүү тохирох дур булаам царай, фото моделийн чадвартай. Харин нөгөө хоёр нь өвөрмөц төрхтэй учраас high fashion зураг авалтанд хүч чадал нь илүү гарч, асдаг онцлогтой. Тиймээс зураг авалтын өрсөлдөөн илүү сонирхолтой байлаа. Нэвтрүүлгийн энэ дугаарын үндсэн зураг авалт Италийн Damiani брэндийн үнэт эдлэлээр сэдэвлэгдэж, Сингапур улсаас урилгаар ирсэн гэрэл зурагчин Фадли Раманы удирдлага дор хийгдлээ. Фадли хэлэхдээ "Зураг авалтын ерөнхий сэдэв маникен шиг харагдах, пластик төрхтэй байх болно. Тиймээс охид өнцгөө маш сайн мэдэрч, зөвхөн өөрийн төрх, харцаараа зургаа сайн илэрхийлэх хэрэгтэй" гэсэн юм.
Италийн тансаг зэрэглэлийн үнэт эдлэл бүтээгч Damiani брэндийн гоёл чимэглэлүүд охидыг жинхэнэ алдартан болохыг нь харуулж, тэдний өнгөрсөн арвандөрвөн дугаарт гаргасан хичээл зүтгэлийг улам бүр тодотгож өглөө. Харин танд шилэгдэж үлдсэн дөрвөн эрдэний хэн нь илүү тод гялалзаж чадсан харагдаж байна вэ?
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт