#MNTM: Аймшиггүй үзэсгэлэнт бүсгүйчүүд

Дэмжиж байгаа хүндээ саналаа өгөөрэй!

Mongolia's Next Top Model реалити шоу нэвтрүүлгийн шилдэг аравт үлдсэн охидын бие дээр амьд аалз, жинхэнэ могой мөлхөж гоо үзэсгэлэн, аймшигт сэтгэгдэл хоёр нэг дор зэрэгцэхээр ямар дүр төрх гардгийг харууллаа

Загвар өмсөгч хүн ямар ч хүнд хэцүү үед хувирч, өөрийн харуулах гэж байгаа зүйлээ байж болох хамгийн сайхнаар үзүүүлэх ёстой. Энэ бол Mongolia's Next Top Model реалити шоу нэвтрүүлэгт оролцож байгаа охидын амжилтыг үнэлэх гол хэмжүүр билээ. Тиймээс охидын хувирах чадвар, сэтгэл зүйн тэнхээ, дотроосоо гэрэлтэх чанарыг шалгасан зураг авалтууд үргэлжлэн хийгдсээр байна. Энэ удаа шилдэг аравт үлдсэн охид амьд аалз, могой, жинхэнэ хилэнц хорхойтой хамт зургаа авахуулах боллоо. Хэдийгээр эдгээр хүйтэн цуст амьтад бие жирэлзүүлэн бие дээр гүйх нь аймшигтай харагдаж байгаа ч оролцогч охидын зарим нь огт ажирсан шинжгүй харагдана. Охидын үзэсгэлэнт төрхийг Swarovski брэндийн үнэт эдлэлүүд улам гэрэлтүүлж, тэднийг бүр ч илүү хүчтэй харагдуулж байлаа. 

Энэ удаагийн зураг авалтыг March Nine Media студи гүйцэтгэсэн байна. Харин Anara's Make Up-ын хамт олон зургийн зохиомжид тааруулан илүү бараан өнгө голлосон нүүр будалт хийжээ. 

Buro.Mongolia

2017-02-05, 21:00