Нүүр хувиргагч Пэт МакГратын гялалзсан уруулын будгаар гоёсон Наоми Кэмпбелл, өдөөр бүрхэгдсэн Бейонсе, нэвт гэрэлтэх Ким Кардашьян болон бусад оддын гайхамшигтай дүр төрхүүд
MTV Video Music Awards 2016 шагнал гардуулах ёслолын улаан хивсэн дээр энгийн минималаас эхлээд хэтэрхий гоёмсог хүртэл маш олон төрлийн хувцаслалт ажиглагдлаа. Минимал хэв маягийг Наоми Кэмпбелл, Ким Кардашьян, Канье Уэст, Ариана Гранде ба Холлэнд Роден нар сонгосон байна.
Хэтэрхий гоёмсог төрхийг Francesco Scognamiglio-гийн даашинз өмссөн Бейонсе, мөн Chakra Couture-ын комбинзоноор гангарсан Хейли Болдуин нар сонгож, улаан хивсэн дээр жинхэнэ одод шиг гялалзлаа. Энгийн загвартай атлаа тод өнгийн хувцсыг илүүд үзсэн алдартнууд дундаас Moschino-гийн богино топ ба трапеци хэлбэрийн өмдөөр гангарсан Стелла Максвелл хамгийн дур булаам харагдаж байлаа. Харин Ники Минаж ба Бритни Спирс нар санаанд оромгүй газруудад хайчилбартай даашинзаар олны нүдийг хужирлалаа. Дуучин Това Ло ч мөн адил бусдаас ялгарч, Dion Lee-гийн коктейль даашинзыг Reebok-ийн пүүзтэй хослуулжээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт