Бусад брэндүүд зул сарын аястай өхөөрдөм бичлэг гаргаж, баярын хямдрал зарлаж байх зуур Valentino ордон Ром хотын гудамжийг чимж байна. Арванхоёрдугаар сарын 1-ний өдөр дизайнер Пьерпаоло Пиччолигийн хамт олон Piazza Mignanelli талбай дээр 16м өндөртэй гацуур мод суурилуулж, байшингуудын нүүрэн талыг хэлхээ гэрлээр бүрхлээ.
Талбай хэрхэн чимэглэгдэж байсныг YouTube-ийн таймлапс бичлэг болон #ValentinoPerRoma хэштагийн дагуу үзэж болно. Харин Valentino-гийн гацуур модыг амьдаар нь харах азтай нэгэн талбай дээр зул сарын хоор дуулал сонсож, буяны зориулалттай дизайнерын баярын лааг худалдаж авах боломжтой.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт