Загвар зөвхөн залуу хүмүүст зориулагдаагүй. Хүмүүс тэтгэвэртээ гарсан ч загварын тайзнаа алхаж, Милан болон Парист загварын долоо хоногт оролцож, үүгээр ч зогсохгүй тэдний street stylе төрхүүд камерын дуранд өртөж, сэтгүүлүүдийн нүүрийг чимж байна. Ердөө 15 жилийн өмнө л гэхэд энэ бүхэн боломжгүй зүйл мэт байсан ч хүмүүсийн үзэл бодол, салбарын бодлого өөрчлөгдөж байгаа билээ.
Үүнийгээ дагаад дэлхийн өнцөг булан бүрт байгаа өндөр настай хүмүүсийн street style хувцаслалтыг харуулдаг Instagram хаягууд ч мөн олширчээ. Тэдгээрээс анх 2008 онд Advanced Style нэрэн дор эхэлсэн блогийг онцолж байна. Энэхүү хаягийг Нью Йоркийн гэрэл зурагчин Ари Сэт Коэн эхлүүлсэн бөгөөд хөгшин хүмүүс залуучуудаас дутахааргүй үзэсгэлэнтэй, загварлаг байж чаддаг гэдгийг харуулахыг зорьжээ. Мэдээж уран бүтээлчийн эхлүүлсэн үйл хэрэг маш их хүнд хүрч одоогоор @advancedstyle Instagram нь 316 мянган дагагчтай болжээ.
Тус хаягаас гадна Итали улсын нас тогтсон хүмүүсийн street style төрхүүдийг толилуулдаг @sciuraglam бидний анхаарлыг татсан юм. Эндээс та абстракт хээтэй, неон өнгийн хувцсаар гоёж, яг одоо чиг хандлага болоод буй аксесуараар төрхөө чимсэн загварлаг хүмүүсийг харах боломжтой.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт