Off-White x Nike хамтарсан спорт цуглуулга
Эрч хүчтэй байдлыг илтгэх спорт цуглуулгыг танилцууллаа
Off-White болон Nike нарын хамтын ажиллагаа амжилттай үргэлжилж, брэндүүд шинэ хамтарсан цуглуулгаа танилцууллаа. Тэд энэ удаагийн цуглуулгыг бүтээхдээ өнгөрөгч арваннэгдүгээр сард танилцуулсан "Athlete in Progress" гүйлтийн цуглуулгаас бүтээлч сэдэл аван ажиллажээ. Шар болон хар өнгө давамгайлсан, графитигаар чимэглэсэн шинэ цуглуулгад бэлтгэлийн хослол, пүүз, дугуйчны шоорт, майка, спорт цүнх, аксесуар зэрэг загварууд багтсан байна. Спортоор хичээллэгсэд зайлшгүй байх загваруудаас бүрдсэн уг цуглуулгаар дамжуулан залуу тамирчдын эрч хүчтэй байдлыг илэрхийлэхийг зорьсноо Nike брэнд онцолсон юм.
Шинэ цуглуулга хоёрдугаар сарын 6-нaaс эхлэн Nike брэндийн албан ёсны вебсайтуудаар худалдаалагдана.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт