Pre-fall цуглуулгадаа зориулсан
Ээж охины, эгч дүүсийн, зөрчилтэй ихрүүдийн хооронд бүгдэд нь ямар нэгэн хайр байгаа. Харин үүнийг Proenza Schouler pre-fall цуглуулгын сурталчилгаандаа зориулсан хоёр минутын бичлэгдээ үзүүллээ
Найруулагч Хайли Вейрийн бүтээсэн "P. S. I Love You" (Ithigi Lithigove Yithigou) нэртэй энэ бичлэгт эгч дүүсийн, эх үрийн, амраг хосын, найз нөхдийн хоорондох нандин холбоог харуулжээ. Зураг авалтад оролцсон бүсгүйчүүд дунд олны танил хөгжимчин Кембра Пфалер ба "Orange is the New Black" цуврал киноны дүрээрээ алдаршсан жүжигчин Наташа Поли нар бий.
Сүүлийн хэдэн улирлын турш томоохон загварын орднууд өөрсдийн сурталчилгаандаа уламжлалт гоо үзэсгэлэнгийн хэмжүүрээс тэс ондоо хэв маяг, өөр төрхтэй бүсгүйчүүдийг онцлох болсон. Proenza Schouler-ын шинэ бичлэг ч мөн адил нийгмийн хэт явцуу үзэл бодлыг халж, хүн бүхэн хайрлаж чаддаг гэдгийг илтгэсэн сурталчилгаа болжээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт