Энэ жил Rag & Bone уламжлалт улирлын чанартай сурталчилгаанаас татгалзахаар шийдэж, бүтэн жилийн турш үргэлжлэх томоохон төсөл зохиожээ
Зурагчин Глен Лачфорд болон тус брэндийн арт директор Питер Майлз нарын хариуцсан уг төсөлд нийт зургаан загвар өмсөгч оролцжээ. Бүтэн жилийн турш үргэлжилж, нэг нэгээрээ дэлгэгдэх цуврал зургуудаас өмнө нь Камилль Роу, Бин Уолтон ба Малгозия Бела нар гараад амжсан бол энэ удаад Эбби Ли Кершоу ба Фрея Беха Эриксен нар Rag & Bone-ий шинэ улирлын дүр төрхийг илэрхийллээ.
Rag & Bone уг төслийн ачаар брэндийнхээ олон талт байдлыг харуулахыг зорьсон гэнэ. Тэд хоорондоо тэс өөр зан чанар бас дүр төрхтэй моделиуд сонгож, тус бүрдээ өвөрмөц уур амьсгалтай сурталчилгаанууд бүтээсэн байна. Зурагчин Глен Лачфорд зураг авалтыг хөгжмийн дэлгүүр, боксын клуб, үсчин гэх зэрэг эртний, хаягдсан газруудад авчээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт