Далайн дээрэмчин, лусын дагинатай, үлгэрийн ертөнцийн мэт Ralph Lauren Kids Neverland
Ralph Lauren энэ намар-өвлийн хүүхдийн хувцасны загварын шоугаа Neverland сэдэвтэйгээр NewYork даxь Central Park Zoo-д зохион байгууллаа. Тус шоуны гол онцлог нь зохиолч Ж.М.Бaрригийн "PeterPan" зохиолоос сэдэвлэсэн дэглэлттэй болсон ба бяцхан хүүхдүүд тайзан дээр загвар өмсөн алхсан байна. Тэдний дунд удахгүй дэлгэцнээ гарах Pan киноны гол дүрийг бүтээж буй Лэви Миллер болон Mr.Cory's жигнэмэгний компаний үүсгэн байгуулагч 10 настай Кори, загвар зохион бүтээгч Рэйчел Зоигийн хүү Скайлэр зэрэг багагүй нэрд гарсан охид хөвгүүд байв.
Харин үзэгчдийн суудлын урд эгнээнд Chanel, Oscar de la Renta Kids болон мэдээж Ralph Lauren-aap гангарсан хүүхдүүд суусан бол алдарт эцэг эхчүүд нь арын суудлаас арга хэмжээг үзэж сонирхжээ. Үзэгчдийн дундах алдартнуудаас дурдвал жүжигчин Дайан Крюгер, оддын стилист загвар зохион бүтээгч Рэйчел Зой, Индия Хикс, ABC мэдээний хөтлөгч Дэн Абрамс нар байжээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт