Saint Laurent оффшор дансны хэрэгт холбогдлоо

Пьер Бержийн он жилүүдэд

Францын Le Monde хэвлэлийн газрын мэдэгдэж буйгаар Saint Laurent загварын ордны нэр Panama Papers жагсаалтаас олджээ

Саяхан олонд дэлгэгдсэн дуулиант Панамын жагсаалтын дагуу Yves Saint Laurent Sa компани 1991-1997 онд Chaucer Company Limited фондын хувьцаа эзэмшигч байжээ. Тус фонд нь оффшор бүст бүртгэлтэй байсан тул хувьцааны ноогдол ашигт татвар тооцогддоггүй байжээ. Ийм янзаар Saint Laurent загварын ордны тэр үеийн эзэмшигчид болох Пьер Берже ба Ив Сен-Лоран нар зургаан жилийн турш санхүүгийн хураамж төлөхөөс зайлсхийж амьдарсан байна.

Энэхүү оффшор фондын хувьцаа эзэмшигч болохын тулд Yves Saint Laurent Sa компани тухайн үед хоёр сая ЭКЮ буюу одоогийн тооцоогоор €2,9 сая евро зарцуулсан гэнэ. Түүнчлэн брэндийн удирдлага 1997 онд фондоос гарахаар шийдсэн бөгөөд 2004 онд Chaucer Company Limited татан буугдсан аж.

1990-ээд онуудад Yves Saint Laurent Sa компаний ерөнхий захирлаар ажиллаж байсан Жан-Франсись Бретель энэхүү үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг санахгүй байгаа ч энэ нь тухайн үедээ "жирийн л нэг хөрөнгө оруулалтын үйл явц" байсан хэмээн мэдэгджээ.

 

Buro.Mongolia

2016-05-16, 12:00

  • Зураг: