Өөрийгөө өөр өнцгөөс илэрхийлж байгаа хэрэг үү?
Гурван хоногийн өмнөөс эхлэн супермодель Белла Хадид @rebekkaharajuku гэх шинэ Instagram хуудас нээж, уг хуудсандаа шаргал өнгийн хиймэл үс зүүсэн зурагнуудаа нийтэлж, өөрийгөө Rebekka Harajuku хэмээн нэрлэх боллоо. Тэрээр сүүлийн хэдэн өдрийн турш Токио хотод ажлаар айлчилж байгаа бөгөөд аяллынхаа мөчүүдийг өөрийн албан ёсны @bellahadid болон хоёрдогч @rebekkaharajuku хуудсуудаараа дамжуулан өөр, өөр өнцгөөс харуулан хуваалцаж байгаа билээ.
Гуравхан хоногийн өмнө нээгдсэн атлаа аль хэдийнэ 18 мянган дагагчтай болсон шинэ хуудас нь магадгүй Белла өөрийгөө илэрхийлж буй хэрэг юм. Аль эсвэл энэ нь түүний сэдсэн шинэ төсөл бөгөөд Белла үүгээрээ дамжуулан олны дунд хүлээлт үүсгэж байж болзошгүй. Юутай ч шаргал өнгийн богино үстэй, берет малгай өмссөн, дөрвөлжин хээтэй хослолоор гоёсон Беллагийн зургууд хүмүүсийн сонирхлыг ихэд татаж буйд маргах зүйлгүй юм. Шинэ Instagram хуудасны жинхэнэ зорилго илрэх хүртэл Белла Хадидыг өөр өнцгөөс харан, япон маягийн ретро стильд хамтдаа суралцацгаая.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт