Супермоделиудын баг: Versace-гийн 2018 оны хаврын сурталчилгаа

Жизель, Наоми, Кайя, Жижи болон бусад

Хавар-зун 2018 цуглуулгынхаа загварын шоуны үеэр тайзнаа домогт супермоделиуд Карла Бруни, Клаудия Шиффер, Наоми Кэмпбелл, Синди Кроуфорд ба Хелена Кристенсен нарыг эргэн нэгтгэж чадсан Versace брэнд ээлжит гэнэтийн бэлгээ барьж байна.

Донателла Версаче уг цуглуулгынхаа каталогийн зураг авалтад зориулж бас л жинхэнэ супермоделиудын багийг бүрдүүлжээ. Гэхдээ энэ удаад тэрээр 1990-ээд оны супер бүсгүйчүүдийг биш, харин орчин цагийн хамгийн шилдэг моделиуд Наоми Кэмпбелл, Жизель Бюндхен, Кристи Тарлингтон, Жижи Хадид ба Кайя Гербер нарыг алдарт зурагчин Стивен Мейзелийн дуранд буулгасан байна. Versace-гийн эртний хээ угалзаар баялаг, алтан өнгө давамгайлсан, логотой загварууд ийнхүү эргэн ирж байгаа нь ордны үүсгэн байгуулагч Жанни Версаче амь үрэгдсэний 20 жилийн ой болж буйтай холбоотой юм.

Сануулж хэлэхэд The Assassination of Gianni Versace: American Crime Story гэх Жанни Версачегийн аллагын тухай өгүүлэх цуврал кино 2018 оны хоёрдугаар сард нээлтээ хийх байгаа.

 

 

 

Buro.Mongolia

2017-12-18, 10:30

  • Зураг: