Брэндүүдийн гурав дах хамтарсан цуглуулга
Гудамжны хувцасны Supreme брэнд гурав дах удаагаа Японы тансаг зэрэглэлийн Comme des Garçons загварын ордонтой хамтарч, капсул цуглуулга гаргалаа.
Шинэ цуглуулгад эрчүүдэд зориулсан хар-цагаан өнгийн футболка, юүдэнтэй цамц ба хоёр брэндийн логотой парка хүрэм багтсан байна. Үүнээс Street style оддын мөрөөдлийн жагсаалтанд орсон, хамгийн эрэлттэй загвараар гялгар материалтай, нуруу хэсэгтээ бичиг бүхий юүдэнтэй хүрэм нэрлэгджээ.
Цуглуулга дөрөвдүгээр сарын 13-наас Supreme брэндийн албан ёсны вебсайт болон Лондон, Нью-Йорк, Лос-Анжелес, Парис хотууд дахь салбар дэлгүүрүүдээр худалдаалагдана. Мөн Лондонгийн Dover Street Market дэлгүүрт зарим загварууд тавигдах болно.
Түүнээс гадна шинэ цуглуулгад тавдугаар сард худалдаанд гарах Nike Air Force Low кет багтжээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт