Элегант мэдрэмж өгдөг минимал загварын үнэт эдлэл болон нүсэр хэлбэртэй, максималист гоёл чимэглэлүүдийн аль аль нь тренд хэвээр байгаа энэ үед ямар аксесуар зүүх вэ? Энэ асуултын хариултыг бид Swarovski брэндийн хамгийн сүүлийн үеийн цуглуулгуудаас олсон юм. Монголд албан ёсоор нээгдэн 18 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй Swarovski брэнд дэлхийн жишгээр намар-өвөл 2024 цуглуулгаа танилцуулсан бөгөөд шинэ цуглуулгад байгаль дэлхийгээс санаа аван бүтээгдсэн, өдөр тутамдаа ч, тэр онцгой тохиолдолд ч тэр зүүхэд тохиромжтой шик гоёлууд багтсан нь бидний анхаарлыг татлаа. Улмаар баялаг түүхтэй энэхүү брэндийн үнэ цэнэ юунд оршдогийг, "Болор" гэх үгийг сонсмогц "Swarovski" хэмээх нэр шууд л төсөөлөгддөг болтлоо дэлхий дахинд алдаршиж чадсан амжилтынх нь нууц юунд байгааг бид судлахаар шийдлээ.
“Сайн зүйлийг үргэлж сайжруулсаар бай” хэмээн Swarovski брэндийн үүсгэн байгуулагч Дэниэл Сваровскийн хэлсэн үг 129 жилийн турш тус брэндийн зүг чиг болсоор байна. Мөнхийн гоо үзэсгэлэн, ур чадвар, тансаг байдлын бэлгэ тэмдэг болсон Swarovski брэнд нь 1895 онд Австрийн Альп-д үүсгэн байгуулагдсан ба нарийн технологиор болор зүсэгч машиныг зохион бүтээсэн нь болор үйлдвэрлэлийн салбарт томоохон өөрчлөлтийг авчирчээ. Өнөөдөр ч дэлхийн #1 гялалзсан талсттай, чанартай болор эдлэл Swarovski гэж хүн бүхэнд хүлээн зөвшөөрөгдсөн байгаа нь брэндийн талаар хэрэглэгчдээс өгсөн бодит үнэлгээ юм. Swarovski-н бүтээлүүд нь энгийн бүтээгдэхүүн биш, харин тансаг байдал, гоо зүй, өндөр чанар, мэдрэмж, хувь хүний онцлог, түүнийг илэрхийлэх илэрхийллийн хүчийг шингээсэн бүтээлүүд юм. Уламжлалт үнэт эдлэлийн ертөнцийн хил хязгаарыг эвдэж, нийгмийн хүлээлтээс үл хамааран, айх айдасгүйгээр өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөт мэдрэмжийг өгсөн Swarovski брэнд нь хавар-зун, намар-өвлийн шинэ загваруудаа үе үеийн бүсгүйчүүддээ зориулан бүтээсээр байна.
Дэлхийн 170 оронд үйл ажиллагаагаа явуулдаг Swarovski нь удаан хугацааны уламжлалт арга барил болон орчин цагийн шинэлэг технологи, загварын чиг хандлагыг баримталж ирснээрээ үнэт эдлэлийн брэндүүдийн оргилд байр сууриа бэхжүүлсээр байна. Брэндийн болор баримлууд, үнэт эдлэл, гэрийн интерьерийн бүтээлүүд нь Парисын загварын тайзнаас эхлээд ховор эд, олдвор цуглуулагчдын гэрт байршдаг нь Swarovski-н үнэ цэнэ, гоо үзэсгэлэнг илтгэнэ. Мөн Мэрилин Монро, Зендея, Белла Хадид гэхчлэн үе үеийн алдартнуудаас эхлээд дэлхий нийтийг байлдан дагуулж буй орчин цагийн супер одод болох К-Pop уран бүтээлчид хүртэл Swarovski-н бүтээлүүдээр дүр төрхөө чимдэг гэдгийг дурдах нь зүйтэй.
Нарийн хийц, сэтгэл татам байдлыг эрхэмлэн гараар урладаг Swarovski-н бүтээл бүр дэлхий даяар хэрэглэгчдийн хүндэтгэлийг хүлээдэг билээ. Чадварлаг дизайнерууд орчин үеийн дэвшилтэт технологи болон уламжлалт ур хийцийг хослуулан, өндөр чанартай жинхэнэ Австрийн болрууд ашиглан бүтээлүүдээ туурвидаг. Мөн Swarovski брэнд нь шинэлэг байдал, болрын зүсэлтэд хамгийн төгс хувилбарыг авчирч чадсанаараа алдартай. Swarovski гэрлийг дахин шингээж, дахин тусгах өвөрмөц арга ашигладаг тул болор нь ер бусын гялалзсан болохын зэрэгцээ удаан хугацаанд гялалзсан гоо үзэсгэлэнгээ хадгалдаг.
Swarovski ирээдүй рүү алхахдаа ёс зүйн зарчим, тогтвортой байдлыг эрхэмлэдэг. Тус брэндийн "Conscious Luxury" санаачилга нь байгаль орчинд үзүүлэх нөлөөг багасгах, хариуцлагатай түүхий эдийн эх үүсвэрийг сонгох, нийлүүлэлтийн гинжин хэлхээний ил тод байдлыг сайжруулахад анхаарч, болор өнгөлгөөний процессын усны 98%, нунтаглалтын усны 88%-ийг цэвэрлэж дахин боловсруулдаг. Мөн Swarovski сан нь боловсрол, эмэгтэйчүүдийн эрх, байгаль орчныг хамгаалах зэрэг олон нийтийн сайн үйлсэд хувь нэмрээ тогтмол оруулж, хүн төрөлхтөн болон дэлхийд халамжтай гоо үзэсгэлэнг бүтээсээр байна.
Цаг болон гоёлууд
Сувдан гоёлууд
Сувдан дотор болор байдаг гэвэл та итгэх үү? Swarovski брэнд сувдын гялалзах чадварыг нь нэмэгдүүлэхийн тулд брэндийн тусгай технологиор бүтээгдсэн Swarovski Болор Сувд хэмээх сувдыг гарган авч тансаг загваруудыг бүтээжээ.
Дашрамд дурдахад, Swarovski брэнд 2024 оны аравдугаар сарын 25-нд World Watches and Jewelry Fair 2025 арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирснээр брэндийн онцлох загваруудыг хөнгөлөлттэй худалдан авах боломжтой.
Утас: 7505-7555
Хаяг: Наран Молл, Наран Плаза, Сэнтрал Тауэр, Шангри-Ла Молл, Улсын их дэлгүүр
Facebook: Swarovski Retailer Mongolia
Instagram: @swarovski_retailer_mongolia
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт