Их Британийн загварын зөвлөлөөс жил бүр зохион байгуулдаг The Fashion Awards шагнал гардуулах ёслол амжилттай болж өнгөрлөө. Наадмыг нэвтрүүлэгч Майя Жама, артист Kojey Radical нар хөтлөн явуулсан байна.
Энэ удаагийн хувьд оны шилдэг дизайнераар Loewe-гийн бүтээлч захирал, өөрийн JW Anderson брэндийн үүсгэн байгуулагч Жонатан Андерсон тодорчээ. Андерсон нь Burberry-гийн Дэниел Ли, Bottega Veneta-гийн Матье Блази, Prada-гийн Миучча Прада, Раф Симонс болон 30 орчим жилийн турш бүтээлч захирлынх нь албыг хашсан Alexander McQueen-ы Сара Бёртон нарыг ардаа хаян тус шагналыг хүртэж чаджээ. Мөн өөрийн нэрийг тун хурдацтайгаар салбартаа цуурайтуулж эхэлсэн Ferragamo брэндийн шинэхэн бүтээлч захирал Максимилан Дэвис эмэгтэй хувцасны шилдэг дизайнераар нэрлэгдсэн бол "эрэгтэй хувцасны шилдэг дизайнер" төрөлд Мартин Роуз ялалт байгуулсан байна. Оны шилдэг моделийн хувьд Палома Эльсессер сонгогдож, тус шагналыг хүртсэн түүхэн дэх анхны plus size моделиор тодорлоо.
Жонатан Андерсон, Loewe болон JW Anderson
Максимилиан Дэвис, Ferragamo
Мартин Роуз, Martine Rose
Коннер Айвз
Эмма Чопова болон Лаура Чопова, Chopova Lowena
Бианка Сандерс
Валентино Гаравани
Палома Эльсессер
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт