Хуучны график дүрслэлийг ашигласан сурталчилгаа
Balenciaga брэнд хавар-зун 2019 цуглуулгад зориулсан сурталчилгаагаа цацлаа. Тэйлор хийцийн пиджак, өргөн мөртэй хүрэм, минимал өнгө аястай даашинз зэрэг цуглуулгын онцлох загваруудыг өмссөн загвар өмсөгчид "The Matrix" кинон дээрх тулаанчдын дүрд хувиран хоорондоо тулалдаж буйг дүрсэлсэн энэхүү сурталчилгааг Balenciaga брэндийн бүтээлч захирал Демна Гвасалия дижитал уран бүтээлч Жон Рафмантай хамтран найруулсан байна. 1990-ээд оны график дүрслэлийг ашигласан мэт энэхүү сурталчилгаа винтэж мэдрэмж төрүүлэхийн зэрэгцээ болхи санагдаж болох ч энэ хэв маяг нь Balenciaga брэндийг илэрхийлэх гол зүйл болон хувирчээ. Дашрамд дурдахад найруулагч Жон Рафман Balenciaga брэндийн хавар-зун 2019 шоунд зориулан видео xонгил мэт тайзыг бүтээж өгсөн билээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт