Метрополитен музейн онцлох үзэсгэлэн: Алдарт дизайнер Карл Лагерфельдын “A Line of Beauty”

Met Gala загварын ертөнцийн хамгийн том ёслолын арга хэмжээг зохион байгуулагч Нью Йоркын урлагийн музейн Хувцас загварын институтээс Герман гаралтай алдарт дизайнер Карл Лагерфельдын (1933–2019) 65 жилийн карьер дахь сод бүтээлүүдийг тавдугаар сарын тавнаас долдугаар сарын 16-ны өдрүүдэд Tisch галерейн Met Fifth Avenue-д дэлгэх гэж байна. Алдарт дизайнерын 1950 оны анхны загваруудаас нь эхлээд 2019 онд бүтээсэн сүүлчийн коллекц хүртэлх 150 орчим загвар дэлгэгдэх уг үзэсгэлэнг Chanel болон Fendi брэндүүд ивээн тэтгэжээ. “Гоо үзэсгэлэнгийн зураас” хэмээх уг үзэсгэлэн Карл Лагерфельдын түүхэн болон орчин үеийн хэв маягийг илэрхийлэх үүднээс “Straight line” (Шулуун зураас) ба “Serpentine line” (Мушгиа зураас)” гэсэн хоёр хэсгээр эхлэх бөгөөд түүний егөөтэй, хөгжилтэй агаад эрхэмсэг хүсэл тэмүүллийг хурцаар илэрхийлэх “Satirical line” (Егөөдсөн зураас) хэмээх хэсгээр төгсөх юм.

Карл Лагерфельд, 1954 онд шилдэг загварын шагнал авах мөч
Карл Лагерфельдын Chanel-аар гоёсон Шалом Харлоу

Метрополитен музейн Франц захирал Макс Холлейн болон Марина Келлен нар өгүүлэхдээ, “Карл Лагерфельд бол хамгийн сэтгэл татам, бүтээмж өндөртэй, хувцас загварын түүхэнд өөрийн гэсэн содон өнгө аясаараа ялгардаг шилдэг дизайнеруудын нэг. Түүний цуцашгүй бүтээлч санаанууд, гайхалтай өвөрмөц дизайны шийдлүүд нь дахин давтагдашгүй харизм шиг нь онцгой. Энэхүү үзэсгэлэн нь уг уран бүтээлчийн хувийн архивын цор ганц загваруудыг нийтэд дэлгэж, Лагерфельдын хязгааргүй урам сэтгэмж болон хувьсал өөрчлөлтөөр дүүрэн хүсэл тэмүүллээр нь аялах боломжийг олон нийтэд олгож буйгаараа онцлог юм” хэмээжээ.

“Serpentine line” (Мушгиа зураас)”

Chanel загварын ордны 1995 онд танилцуулсан даашинзны скиз
Fendi кютур, 2017 оны намар

“Straight line” (Шулуун зураас)

Chanel загварын ордны ансамбль скиз 
Chanel, 2019 оны хаврын коллекц

“Satirical line” (Егөөдсөн зураас)

"Aurélien" даашинзны скиз, Chloé 1983 оны хавар/зуны коллекц
"Aurélien" даашинз, Chloé 1983 оны хавар/зуны коллекц

Дашрамд дурдахад, сонгодог, эрхэмсэг донж маягийн төлөөлөгч Карл Лагерфельд нь Balmain, Chloe, Fendi, Chanel тэргүүтэй дэлхийн алдарт загварын ордуудыг үүсгэн байгуулж, хүчин зүтгэж явсан агаад The Met Gala 2023-ийн дресс код нь Карлын дурсгалд зориулсан хүндэтгэлийн утга агуулга бүхий байх юм. 

Buro.Mongolia

2023-05-02, 10:24