The Weeknd “Starboy” нэртэй хувцасны цуглуулга гаргалаа

Дизайнерын гараагаа эхлүүллээ

Хамгийн анх H&M брэндтэй хамтарсан цуглуулга гаргаснаар загварын салбарт хөл тавьсан дуучин The Weeknd саяхан өөрийн гэсэн хувцасны марктай боллоо. Дуучны хамгийн сүүлд гаргасан цомгийн нэрээр нэрлэгдсэн шинэ цуглуулга нь бүхэлдээ юнисекс хэв маягаар хийгдсэн бөгөөд футболка, юүдэнтэй цамц, бомбер хүрэм, жийнсэн хүрэм ба «XO», «Starboy» бичигтэй саравчтай малгай зэрэг өдөр тутмын, гудамжны уур амьсгалтай хувцаснуудаас бүрдсэн байна. "Starboy" цуглуулга Лондон, Парис, Копенхаген, Роттердам, Ньюкастл ба Глазго хотуудад болон colette, END., ANSH46, A Number of Names, Storm онлайн дэлгүүрүүдээр гуравдугаар сарын 10-12 хооронд худалдаалагдах гэнэ.

Buro.Mongolia

2017-03-11, 10:00

  • Зураг: