Намрын сэрүүн улирал эхэлсэнтэй холбогдуулан нимгэн даашинз, зуны сандаалаа далд хийн, шинэ загварын, дулаахан хувцаснуудаар шүүгээгээ шинэчлэх хүсэл хэн бүхэнд төрдөг. Сентрал Тауэр дахь Burberry брэндийн дэлгүүрт намар-өвлийн эрэгтэй, эмэгтэй шинэ загварууд ирснийг дуулмагц бид ч мөн ялгаагүй энэхүү хүсэлдээ хөтлөгдөн тус брэндийн дэлгүүрийг зорин шинэ загваруудтай танилцлаа.
Дизайнер Риккардо Тиши Burberry загварын ордонд бүтээлч захирлаар томилогдон ирэхдээ цаг хугацаа ба хэвшмэл ойлголтоос үл хамаарах хувцас урлана гэдгээ мэдэгдэж "Би ээж, охин ч тэр, аав хүү хоёр ч тэр аль аль нь өмсөх боломжтой загваруудыг хийдэг. Энэ бүхэн уламжлалаа хүндэлдэг шинэ Burberry байх болно" хэмээн хэлж байсан билээ. Тэгвэл шинэчлэл ба уламжлалыг хослуулах түүний үзэл санаа Burberry брэндийн намар-өвлийн шинэ цуглуулгад бүхэлдээ биеллээ олсныг харж болно. Тав тух хангасан streetwear загварууд, сонгодог, модерн стиль, анималистик хээ гээд шинэ улиралд ноёрхох бүхий л элементүүд түүний шинэ цуглуулгад багтжээ.
Анх XIX зуунд Burberry брэндийн үүсгэн байгуулагч Томас Берберри цэргийн албан хаагчдад зориулан урлаж байсан тренч цув өнөөдөр брэндийн нэрийн хуудас болж, хүн бүхний хувцасны шүүгээнд заавал байх хэрэгтэй сонгодог загвар болтлоо алдаршжээ. Риккардо Тиши шинэ улиралд зориулан сонгодог тренч цувыг сонирхолтой деталиудаар баяжуулж илүү модерн төрхтэй болгосон байгаа.
Загварын салбарт сүүлийн хэдэн жил ноёрхож буй сул эсгүүртэй оверсайз хувцасны тренд улирал дамжин улам бүр эрчээ авсаар байна. Burberry брэнд сүүлийн жилүүдэд залууст зориулсан streetwear уур амьсгалтай загварууд танилцуулж хувьсал хийсэн бөгөөд шинэ цуглуулгад кардиган, малгайтай цамцнаас эхлээд өдөн куртка хүртэл бүх загварууд оверсайз хийцтэй болжээ. Мөн шинэ загваруудыг бугын хатгамлаар чимэглэж өгсөн нь загварын ордны байгальд ээлтэй бодлогыг давхар илэрхийлж байгаа юм. Сонирхуулахад дизайнер энэхүү хатгамлыг SexPistols хамтлагийн 1979 онд бүтээсэн "Who Killed Bambi?" дуунаас бүтээлч санаа аван урлажээ.
Хөнгөн, дулаахан, биед эвтэйхэн хаваастай богино хүрэм улирал шилжих үед өмсөх төгс гадуур хувцас болоод байна. Салхи, борооны улиралд гадуур хувцас сонгоход цаг хугацааны хэрээр хоцрогддоггүй, сонгодог силуэт хамгийн чухал байдгийг Burberry брэнд маш сайн мэддэг. Брэндийн уламжлалт элементүүдийн нэг болох алмаз эрдэнийн хэлбэртэй хаваасыг Риккардо Тиши өөрийн модерн гоо зүйн үзэлтэй нэгтгэн юбка, даашинз, жийнс гээд ямар ч хувцастай зохицох хүрмийг урласан байна. Ус, салхи нэвтрүүлдэггүй, биеийн дулаан гадагшлуулдаггүй цаг уурын ямар ч өөрчлөлтөд тэсвэртэй сонгодог болон бомбер загварын гээд төрөл бүрийн хүрэмнүүд энэ намрын гол гадуур хувцас байх болно.
Хүмүүс Burberry брэндийг хамгийн түрүүнд сонгодог хэв маягаар нь төсөөлдөг билээ. Тэгвэл сүүлийн улирлуудад тэд залууст зориулсан зоригтой, этгээд, илүү cool загваруудыг урлаж брэндийн өнгө төрхөд шинэчлэлт хийж байгааг загвар сонирхогчид анзаарсан биз ээ. Харин шинэ улиралд тэд өөрсдийн нэрийн хуудас болсон тэрхүү сонгодог стилийг орхигдуулсангүй. Жишээ нь шинэ коллекцид биеийн галбирт төгс суусан эрэгтэй, эмэгтэй сонгодог хослолууд багтсан нь харц булааж байлаа. Ноосон материалаар хийсэн сатин болон судлан оруулгатай, Виктория хатны үеийн загвараас сэдэвлэсэн бөмбөгөр мөртэй гээд биеийн галбирыг тодотгон илүү цэгцтэй харагдуулах ажил хэрэгч хослолууд эрчүүд төдийгүй эмэгтэйчүүдийн шүүгээнд зайлшгүй байх хувцас юм.
Бид яг одоо олон өөрчлөлт тохиосон тун сонирхолтой цаг мөчид амьдарч байна. Ихэнх цаг хугацаагаа гэртээ өнгөрөөх болсон энэ үед хүмүүс тав тухаа эрхэмлэх болсон бөгөөд улмаар бэлтгэлийн өмд өдөр тутмын хувцас болон хувирсан юм. Үүнийг дагаад дизайнерууд ч тав тух хангасан, биед эвтэйхэн загварууд урлан танилцуулсаар байна. Риккардо Тиши ч мөн адил бэлтгэлийн хувцас, малгайтай цамц, футболка, поло цамц зэрэг эвтэйхэн атлаа хаана ч өмсөж болох загварлаг хувцаснуудыг цуглуулгадаа түлхүү оруулж өгчээ.
Дизайнер Риккардо Тиши намар-өвөл 2020 цуглуулгадаа амьтад болон үргэлж хувьсан өөрчлөгдөж байдаг эх дэлхийгээсээ бүтээлч санаа авсан нь цуглуулгын юбка, аксесуар зэрэг загваруудаас маш тод харагдаж байлаа. Тухайлбал нарийн хийцийн XVIII зууны үеийн газрын зурагтай, торгон хуниастай юбка болон амьтдын, тэр дундаа сармагчны төрлүүдийг дүрсэлсэн торгон алчуур нь хамгийн энгийн хувцаслалтыг ч загварлаг болгон хувиргах чадвартай юм.
Burberry брэндийн таних тэмдэг болсон винтэж дөрвөлжин хээ болон Томас Берберригийн нэрийн эхний үсгүүдийг илэрхийлсэн шинэ лого намар-өвлийн цуглуулгыг бүхэлд нь бүрхсэн гэж хэлж болно. Сорочкан цамц, футболка, даашинз, паска цүнх, үүргэвч, гутал, түрийвч гээд хаанаас ч харсан Burberry брэндийг илтгэх хэзээ ч хоцрогдохгүй загварууд багтжээ.
Зуны улиралтай хамт прагматик бус микро цүнхний тренд эрчээ алдаж оронд нь багтаамжтай, сонгодог хэлбэртэй цэвэр арьсан цүнхнүүд эргээд бүсгүйчүүдийн хүсэмжит аксесуараар тодорч байна. Сентрал Тауэрт ирсэн шинэ загваруудын дундаас цэвэр арьсан гар цүнхнүүд хамгийн ихээр анхаарал татаж байлаа. Оффисын өдрүүд, ажлын уулзалтуудад төгс зохицох олон тасалгаатай ажил хэрэгч Title Bag, олон янзаар үүрч болдог гинжин оосортой The Lola Bag, өдөр тутамдаа үүрч болох Crossbody Bag зэрэг багтаамж сайтай атлаа авсаархан дэгжин цүнхнүүд Burberry брэндийн дэлгүүрт ирсэн байна. Түүнчлэн төрөл бүрийн арьсан түрийвч болон бүс, өдөр тутмын хувцаслалттай зохицох арьсан гуталнууд энэ намрыг илүү загварлаг болгоход тусална.
Burberry Mongolia
Хаяг: Сентрал Тауэр, 1-р давхар
Холбогдох дугаар: (976) 77445555
Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт