Германы Trippen брэнд өнгөрсөн аравдугаар сард Улаанбаатарт анх нээгдсэнээс хойш маш олон сонирхогч, шүтэн бишрэгчтэй болоод амжсан. Тэгвэл Trippen брэнд салбар орнууддаа хамгийн том худалдааны төвд бутикээ нээдэг уламжлалаар Trippen Ulaanbaatar-ын бутик Shangri-La Mall-д нээгдлээ
Trippen брэндийн гар хийцийн, цөөн тоогоор гардаг өвөрмөц загварын гутланд дурлагсад нэмэгдсээр. Яг одоо дэлхий дахинд хит болж буй Star Trek киноны олонх жүжигчин Trippen брэндийн гутал өмссөн байгааг харахад л тэд үргэлж маш онцгой газруудад, тэр тусмаа ирээдүйг илэрхийлсэн, дахин давтагдашгүй дүр төрхийг бүрдүүлдэг гэдэг нь дахин мэдрэгдлээ. Тэд мөн Жорж Клуни найруулж, 2015 онд олны хүртээл болсон Tomorrowland кинонд ч зориулж гутал урлаж байсан юм.
Trippen-ий үүсгэн байгуулагч, загвар зохион бүтээгч Ангэла Шпийт, Мишаэл Өйлэр нар өнгөрсөн зургаадугаар сарын 28-30-нд 2017 оны хавар, зуны загвараа Берлинд танилцуулсан байгаа. Тэдний шинэ цуглуулга гарсан даруйдаа дэлхийн олон орны хамгийн мэдрэмжтэй, шинэлэг загвар зохион бүтээгчдийн анхааралд өртөж, загварын тайзууд руу, сурталчилгааны зураг авалтанд илгээгддэг. Энэ уламжлалыг 1998 онд Йожи Ямамото эхлүүлсэн бөгөөд өнөөдөр Trippen ирээдүй рүү тэмүүлэгчдэд улам бүр тархсаар байна.
Мөн Trippen брэндийн гутлыг сонирхож, худалдан авахыг хүсч буй хүмүүс таалагдсан загвараа албан ёсны бутик дэлгүүрүүдээр дамжуулан өөрийн хүссэн өнгөөр захиалан хийлгэх боломжтой байдаг.
Сонирхуулж хэлэхэд Trippen-ий нэг нууцлаг философи бол тэд тансаг зэрэглэлийн хэрэглээ байхаас илүүтэй дахин давтагдашгүй өвөрмөц байдлыг илүүд үздэг юм. Үүнийгээ тэд илэрхийлэхдээ том брэнд лого, нэрийг хаа сайгүй түгээх биш, харин хэн ч харсан Trippen байна гэж таних этгээд бөгөөд донжтой загвараараа үзүүлдэг. Нэгэнт загварт нь дурлаж, Trippen гутлыг өмсөж үзсэн хүн хөлд дээд зэргийн эвтэйхэн бөгөөд эрүүл мэндэд нэн тустай байдлаар хийгдсэн гутал гэдгийг нь ойлгож насан туршийн хэрэглээгээ болгохоор шийддэг. Үүнийг манай Бюро 24/7-ийн Оросын салбарын мэргэжилтнүүд "Орчин үеийн хандлага: Хэрэглээ бага байх тусмаа сайн" нийтлэлдээ онцолсон байгаа.
Гэвч Trippen гутал хамгийн дээд зэргийн арьсаар, гар аргаар хийгддэг тул маш цөөн тоогоор гардаг. Улмаар Токио, Хонг Конг, Парис, Берлин дэх дэлгүүрүүдэд нь нэг загвар, нэг өнгөнөөс тийм ч олон хүрдэггүй. Тийм болохоор та Shangri-La Mall-д нээгдсэн Trippen Ulaanbaatar дэлгүүрээс авсан гутлаа дэлхийн аль ч өнцөгт тийм олон давтагдахгүй гэдэгт итгэлтэй байж болно.
Эх сурвалж:http://www.buro247.mn/fashion/our-choice/trippen-ulaanbaatar.htm
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт