Уилл Смитийн хүү Luis Vuitton хавар-зун 2016 сурталчилгаанд оролцлоо

Юунд ч битгий гайх

Николя Жескьер Louis Vuitton брэндийн хавар-зун 2016 эмэгтэй цуглуулгын сурталчилгааг бүрэн хувилбараар нь танилцууллаа. Сурталчилгааны гол дүрээр Уилл Смитийн хүү болон компьютер тоглоомын баатар сонгогдсон нь олны гайхшралыг төрүүлж байна

Уилл Смит ба Жада Пинкетт-Смит нарын хүү, залуу жүжигчин, бүжигчин ба реппэр Жейден Смит нь "After Earth" киноны дүр болон Жастин Бибертэй хамтарсан дуугаараа олонд танигдсан билээ.

Жейден Series 4 нэртэй хаврын сурталчилгааны зураг дээр савхин хүрэм ба Louis Vuitton хавар-зун 2016 эмэгтэй цуглуулгын юбка өмссөнөөр гарчээ. Залуу Смитэд эдгээр хувцаснууд сайхан зохисон харагдана. Түүний тайван царайнаас дүгнэхэд тэр Louis Vuitton-ы эмэгтэй хувцас өмсөхдөө огтхон ч төвөгшөөгөөгүй, харин ч өөртөө итгэлтэй байгаа нь мэдрэгдлээ.

Юутай ч бид ингээд хавар-зун 2016 улирлын сурталчилгааг бүрэн хувилбараар нь харлаа. Бид өмнө нь анимэ баатрыг онцолсон сурталчилгааны эхний зургуудыг дэлгэж байсныг та санаж байгаа биз ээ. Брэндийн хамт олон энэ удаад виртуал модель болон залуу хүү дээр төвлөрөх болсон нь сонирхолтой биш байна гэж үү. Үүний талаар илүү нухацтай эргэцүүлэх хэрэгтэй бололтой.

Ө.Тодгэрэл

2016-01-05, 17:00

  • Зураг: