Yalguun Accessories торгон алчуурын “Намар” цуглуулга худалдаанд гарлаа

Байгалийн гоо үзэсгэлэн ба Монгол хатдын сүр жавхлан хосолсон загварлаг алчуурууд

Монголын эрхэмсэг хатад, эгэл гэр бүлийн аж ахуй, байгалийн гоо үзэсгэлэнг тусгасан торгон алчууруудаараа олонд хэдийн танигдсан Yalguun Accessories брэнд "Намар" хэмээх шинэ цуглуулга гаргалаа. Намрын улирлын гоёмсог өнгөнүүдийг шингээж, нүүдэлчин ардын соёл, зан заншлыг хослуулан урласан нь энэ удаагийн загвар бүрийг хүйтэн өдрүүдэд тохиромжтой, тус бүрдээ өвөрмөц шийдэлтэй болгож өгчээ. Шинэ цуглуулгад хэд, хэдэн төрлийн загварууд багтсан бөгөөд энэ дундаас хосын хайрыг бэлгэдсэн эрэгтэй ба эмэгтэй хувилбарын хос алчуурууд болон улирал бүрийг илэрхийлэх дөрвөн өөр төрлийн өнгөтэй "Дөрвөн улирал" алчуур онцгойрч харагдлаа.

Yalguun Accessories-ийн хамт олон мөн уламжлал ёсоор Монголын түүхэнд тодоор үлдсэн хатдын зургийг алчуурууд дээрээ буулгаж, хүчирхэг эмэгтэйчүүдийг магтан дуулж байна. Хамгийн агуаа хатдын нэг "Сорхагтани Бэхи хатан" болон бусад баатарлаг хатдын дүрслэлтэй шинэ загварууд зүүсэн эзэндээ сүр жавхлан, хүч чадал мэдрүүлэх учиртай юм. Ямар ч энгийн хувцаслалтыг хормын зуур илүү дэгжин болгодог торгон алчуур нь цаг үе, улирал үл хамаарсан мөнхийн сонгодог загвар тул та энэ намар ч бас өнгөлөг алчуураар гоёж, гунигтай өдрүүдийг гэрэлтүүлэн чимээрэй.

"Намар" цуглуулгад жижиг, том гэх хоёр төрлийн хэмжээтэй эрэгтэй ба эмэгтэй загварууд багтсан бөгөөд торгон алчуурууд энэ удаад өнгөний өргөн сонголттойгоор гарчээ.

Yalguun Accessories
Утас: 90117575
Хаяг: Зайсан Оргил худалдааны төвийн замын эсрэг талд байрлах "Star Mall"-н 2-р давхар; Peace mall худалдааны төвийн 4 давхар 411 тоот; Улаанбаатар их дэлгүүр B1 давхар

Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

Ө.Тодгэрэл

2017-10-10, 12:00