Загварын хувьсал: Натали Портман

Жүжигчин бүсгүй 37 нас хүрсэнтэй холбогдуулан шилдэг төрхүүдийг нь нэгтгэлээ

Зургаадугаар сарын 9-нд Натали Портман 37 нас хүрлээ. Тэрээр амьдралынхаа дийлэнх үеийг жүжигчнээр ажиллан өнгөрүүлсэн бөгөөд энэ хугацаанд Люк Бессон, Жорж Лукас, Вуди Аллен, Милош Форман, Вонг Карвай, Уэс Андерсон, Терренс Малик ба Даррен Аронофски гэх зэрэг агуу найруулагчидтай хамтраад амжсан. "Léon: The Professional" кинонд Матильдагийн дүрээр нэн даруй алдарт хүрсэн Натали тухайн үед өсвөр насны охидын жинхэнэ шүтээн болж, каре тайралттай богино үс, чокер зүүлт зэргийг тренд болгож байсан юм. Хоёр жилийн өмнө Натали АНУ-ын хуучин ерөнхийлөгчийн эхнэр, загварын шүтээн Жеки Кеннедигийн дүрийг бүтээсэн бол одоо Dior брэндийн сурталчилгаануудад оролцож, буяны үйл ажиллагаанууд явуулж, хүчирхийллийн эсрэг хөдөлгөөнийг дэмжиж байгаа билээ. Ингээд өхөөрдөм Матильдагаас үзэсгэлэнт бүсгүй болон хувирсан Натали Портманы хамгийн сэтгэлд хоногшсон төрхүүдийг эргэн дурсацгаая.

1994

1996

1998

1999

2002

2003

2004

2005

2006

2007

2008

2008

2009

2009

2010

2011

2011

2012

2013

2013

2015

2016

2017

2017

2018

Buro.Mongolia

2018-06-11, 11:00

  • Зураг: