Америкийн загвар зохион бүтээгчдийн зөвлөлөөс жил бүр зохион байгуулдаг загварын салбарын "Оскар" гэх тодотголтой "CFDA Awards 2023" шагнал гардуулах ёслол Америкийн байгалийн түүхийн музейд ёслол төгөлдөр эхэллээ. Энэ жил нэр дэвшигчдийн дунд өрсөлдөөн ихтэй байгаа бөгөөд “Шилдэг эмэгтэй хувцасны дизайнер” төрөлд Жозеф Алтузарра, Кристофер Жон Рожерс, Кэтрин Холштейн, Раул Лопес зэрэг чадварлаг дизайнерууд багтаж байгаа юм.
Хамгийн загварлаг зочидтой гэгддэг тус наадмын улаан хивсний ёслолын үеэр жүжигчин Гвинет Пэлтроу тас хар өнгөөр дагнан цэмцгэр дүр төрхийг Jimmy Choo-гийн өсгийттэй хослуулан бүрдүүлж өгсөн байв. Түүнчлэн загвар зохион бүтээгч Стивен Берроуз саравчтай малгай, цахилгаантай хүрэм, сул даавуун өмдтэй ирсэн нь олны анхааралд өртжээ. Мөн жүжигчин Энн Хэтэуэй энэ жил наадмын хөтлөгчөөр ажиллаж байгаа ба тэрээр дуучин Бритни Спирсийн 2001 оны алдарт хувцаслалтыг санагдуулам деним хослолоор гоёсон харагдлаа.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт