Жүжигчин Жуд Лоу өөрийн хүү Раффертигийн хамтаар Brioni брэндийн нүүр царайгаар тодорлоо

Төгс зохицол

Их Британийн нэрт жүжигчид болох Жуд Лоу болон түүний хүү Рафферти Лоу нар Италийн Brioni эрэгтэй хувцасны брэндийн шинэ нүүр царайгаар тодорсон байна. Эхний цацагдсан сурталчилгааны зургууд дээр тэд брэндийн хавар-зун 2022 улирлын хослолуудаар гоёсон харагдлаа. Сурталчилгааны зургуудыг Нью-Йоркийн алдарт зурагчин Крейг Макдин буулган авжээ.

"Жуд болон Рафферти нар хоёул бусдад маш хүчтэй сэтгэгдэл төрүүлдэг хувийн стильтэй бөгөөд тэд байгалиасаа сэтгэл татах онцгой чадвартай. Энэхүү өвөрмөц байдлын хүчээр тэд бие биетэйгээ төгс зохицдог. Энэ нь мөн жинхэнэ гар урлал, дэгжин байдлыг эрхэмлэснээр хүмүүсийн хоорондох ялгааг арилгаж чаддаг Brioni брэндийн үзэл бодолтой нийцэж байгаа юм" хэмээн Brioni-ийн гүйцэтгэх захирал Мехди Бенабажи хуваалцжээ.

Buro.Mongolia

2022-01-27, 09:28