Орчин үед ганцхан зүйлээр мэргэшсэн хүн төдийлөн амжилттай байхаа больжээ. Учир нь хүмүүс одоо олон зүйлийг зэрэг хийж, олон ажлыг нэг дор амжуулахдаа гаргууд болоод байна. Жижи Хадид л гэхэд бүтээгдэхүүний дизайн гаргах, зураг авах, загвар өмсөх, жүжиглэх гээд төрөл бүрийн салбарт хүчээ үзэж байна. Тэрээр саяхан зохиогдсон загварын долоо хоногийн үеэр томоохон брэндүүдийн тайзнаа алхахын хажуугаар Tommy Hilfiger брэндэд зориулсан дөрөв дэх цуглуулгаа танилцуулаад амжсан төдийгүй, саяхан Vogue Eyewear-тэй хамтран бүтээсэн нарны шилний цуглуулгаа худалдаанд гаргалаа.
Хадид энэ удаагийн цуглуулгадаа нийт долоон загвар оруулсан бөгөөд загвар бүр нь хоорондоо тэс өөр хэв маягтай, хүн бүрийн сонирхолд нийцэхээр хийгджээ. Сүүлийн үед тренд болсон нарийхан хүрээтэй, эсвэл мөнхийн сонгодог тэгш өнцөгт хэлбэртэй, мөн бага зэрэг хиппи аястай дугуй загварын шилнүүд олон өнгийн хүрээ ба линзний сонголттойгоор борлуулагдаж байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт