Анхаарлаа хандуулна уу: Instagram дахь @TheGayBeards хуудас

Чимэглэлийн мастерууд

Эрчүүдийн бавгар сахал аль хэдийнэ загварлаг байхаа больсон ч @TheGayBeards-ын Брайан болон Жонатан нар үүнийг мартахыг хүсч байна. Тэд сахлаа шинэ жилийн гацуур мод мэт чимэглэжээ

Портланд хотынхоны хэний ч анхаарал татамгүй шоотой цамц, сахал зэрэг зүйлсээр блогерууд мэндчилгээ дэвшүүллээ. Яг одоо Портландад байгаа Брайан,  Жонатан нар өөрсдийн энэхүү өвөрмөц үйлдлээрээ хүн бүрийг гайхшруулаад байна. Хоёр блогер найзууд Instagram болон YouTube хуудсуудад сахлаа чимэглэсэн бичлэгээ дэлгэдэг билээ. "Будаач будаач гэхэд муур сахлаа будав" гэдэг шиг тэдний сахлаас намрын навчис, коктейл шүхэр, хөөсөн чихэр харах боломжтой. Энэ удаад тэд баярын уур амьсгал өгөхөөр шийдэж, сахлаа гацуур мод мэт чимэглэжээ. Үнэгүй мөртлөө сайхан бэлэг болдог инээд хөөрийг тэднээс авахад бэлэн үү?

Б.Амина

2015-12-27, 11:00

  • Зураг: