Хаврын шоппинг хөтөч
Хаврын урь орсон эдгээр өдрүүдэд хувцасны шүүгээгээ шинэчлэхээр төлөвлөж буй шопахолик бүсгүйчүүддээ зориулан Бюро 24/7 сэтгүүл сүүлийн үеийн тренд бүхий чанартай загваруудаараа аль хэдийнэ олны таашаалыг хүртсэн Art of Fashion дэлгүүрээр зочилж, шоппинг хөтөч бэлтгэлээ. Гэгээнтэн цогцолборын гуравдугаар давхарт байрлах Art of Fashion мулти брэнд дэлгүүрт Италийн N°21, Английн House of Holland, Австралийн Sass & Bide зэрэг дэлхийн дизайнеруудын урласан хэн бүхний сонирхолд нийцэх загваруудыг санал болгодог билээ.
Чанарыг эрхэмлэгч, мэдрэмжтэй хүмүүсийн сонголт Aigner
Дэлхий дахинаа дээд зэргийн арьсан эдлэлүүдээрээ алдаршсан Германы Aigner брэндийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр Art of Fashion дэлгүүр ажилладаг билээ. 1965 онд Германд үүсгэн байгуулагдсан Aigner брэнд тансаг хийц, ухаалаг шийдэлтэй цэвэр арьсан гар цүнх, хэтэвч, тэлээ зэрэг аксесуаруудыг санал болгодог байгаа. Түүнчлэн Aigner-ийн загвар бүр гар аргаар бүтдэг учир чанарыг эрхэмлэгч хүмүүст гарцаагүй таалагдана.
Минимал хэв маяг таашаагчдад зориулсан Camilla and Marc
Австралийн шилдэг загвар зохион бүтээгчдийн нэг Марк ба Камилла Фриман нарын үүсгэн байгуулсан Camilla and Marc брэндийн цуглуулгад цэмцгэр хослол, ноолууран цамц, өргөн загварын брюк өмд зэрэг классик хийцтэй минимал загварууд багтдаг байгаа. Camilla and Marc брэнд нь хүлээн авалт, өдөр тутам гээд ямар ч үед өмсөж болох, хувьсах чадвартай дизайн санал болгодгоороо олон бүсгүйчүүдийн дуртай брэндээр нэрлэгддэг билээ.
Өвөрмөц, этгээд хэв маягт дурлагчдад зориулсан Chalayan
Леди Гага, Рианна зэрэг этгээд стильтэй алдартнуудын сонгон өмсдөг Chalayan бол Art of Fashion дэлгүүр дахь онцлох брэндүүдийн нэг юм. Өвөрмөц эсгүүр, завсрын өнгө, чанартай материал бүхий этгээд шийдэлтэй загваруудыг Chalayan брэндээс сонгосноор маш сонирхолтой, анхаарал татам хувцасны шүүгээ бүрдүүлэх боломжтой.
Максималист хэв маягт дурлагч бүсгүйчүүдэд Sass & Bide ба N°21
Gucci-гийн бүтээлч захирал Алессандро Микелегийн ачаар загварт максимализм буюу хэтрүүлэгтэй хэв маяг эрчээ авч байна. Максималист хэв маягт дурлагч бүсгүйчүүдэд таалагдах хэд хэдэн брэндүүд Art of Fashion мулти брэнд дэлгүүрт худалдаалагддаг билээ. Гялалзсан чимэглэл, рок-н-ролл хэв маяг, шүрэн хатгамал зэрэг нарийн элементүүдийг шингээсэн Австралийн Sass & Bide брэндийн загваруудыг хүлээн авалт, үдшийн гоёлд өмсөхөд тун тохиромжтой бол хээнцэр, дэгжин байдлын илэрхийлэл болсон N°21 брэндийн загварууд ажил хэрэгч бүсгүйчүүдэд таалагдана гэдэгт итгэлтэй байна.
Амжилттай эрчүүдийн нэрийн хуудас болсон Daks London
Тэйлор хослолын "эх нутаг" гэгдэх Лондон хотоос гаралтай Daks брэнд нь Их Британийн язгууртан гэр бүл, улс төрийн зүтгэлтэн, алдартнуудын дунд дээд зэргийн хослолоороо алдартай. Эрэгтэй загварын салбарт 125 гаруй жилийн туршлага хуримтлуулсан Daks London брэнд тэйлор хослол, сорочка зэрэг амжилттай эрчүүдийн шүүгээнд зайлшгүй байх ёстой чанартай загваруудыг санал болгодог байгаа.
Дашрамд дурдахад Art of Fashion дэлгүүр шопахолик бүсгүйчүүддээ зориулан Sass and Bide болон Camilla and Мark брэндийн загваруудад 50%, N°21 болон Chalayan брэндэд 70%-ийн хямдралтай худалдааг явуулж байна.
Art of Fashion мулти брэнд дэлгүүр
Хаяг: Гэгээнтэн цогцолборын 3 давхар, Art of Fashion дэлгүүр, Утас: 75555959
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт