Шоппинг жагсаалтдаа оруулаарай
Хэрвээ та Хадид эсвэл Женнер гэр бүлийн загвар өмсөгчдийг Instagram сүлжээнд дагадаг бол тэдний сүүлийн үед тасралтгүй зүүх болсон бүйлсэн хэлбэртэй бараан өнгийн нарны шилийг гарцаагүй анзаарсан байх учиртай. Загварлаг бүсгүйчүүдийн этгээд, off-duty стилийг улам бүр сонирхолтой болгож өгдөг энэхүү нарны шил нь үнэн хэрэгтээ тийм ч үнэтэй биш гэдгийг мэдсэн хүн бүр нэн даруй худалдан авахыг хүснэ байх.
Али Мердад ба Стефан Фостер нарын үүсгэн байгуулсан Roberi & Fraud брэнд шинэхэн бизнес эхлүүлэхийг хүсч буй хүмүүст итгэл найдвар төрүүлэх болно. Учир нь дизайн чиглэлийн ямар нэгэн туршлагагүй эдгээр үүсгэн байгуулагчид нэгхэн жилийн дотор ийм амжилттай брэнд бий болгож чадсан нь үнэхээр гайхамшигтай юм. "Бид нарны шилнийхээ үндсэн дизайныг 15 минутын дотор л гаргасан байх. Ерөнхийдөө байж болох бүхий л дизайнууд аль хэдийнээ өмнө нь зохиогдсон байдаг. Хамгийн гол нь чи бүтээгдэхүүнээ хэрхэн сурталчлах нь бизнесийн чинь ирээдүйг шийдвэрлэнэ" хэмээн Али Мердад W Magazine сэтгүүлд өгсөн товч ярилцлагадаа дурджээ.
1990-ээд оны "Matrix" киног санагдуулам Roberi & Fraud брэндийн Doris нэртэй нарны шил $195, харин "Clueless" киноноос санаа авсан илүү өргөн хүрээтэй Betty загвар $175 доллараар www.roberiandfraud.com вебсайт дээр худалдаалагдаж байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт