Бюрогийн сонголт: Hermès-ийн хөзөр

Бооцоогоо тавиарай

Францын загварын ордон зугаатай хээ бүхий дизайнерын хөзөр танилцууллаа

Бид покер сонирхогчдод төгс бэлэг хаанаас олохоо мэдэж авлаа. Hermès брэндийн албан ёсны вебсайт дээр дизайнер хөзрүүдтэй гурван төрлийн бэлгийн багц гарлаа. Эдгээр хөзрүүд цөм өөрийн гэсэн онцлогтой. Заримыг нь том Н үсэг ба мөнгөлөг угалз чимсэн бол өөр хөзөр дээр брэндийн билэг тэмдэг болсон морины дүрс хэвлэгдсэн байна. Хөзрийн нүүрэн хэсэг ч мөн адил сонирхолтой зургаар дүүрчээ. Жишээ нь хэвшил болсон ноёны оронд матар, хатны оронд шувууны зураг оруулсан харагдана.
"Les 4 Mondes" ба "Accostage" гэх багцуудад энгийн хөзөр байгаа бол Parade багцад бридж болон покерт зориулсан хоёр хөзөр оржээ.

Дизайнер хөзрүүдийг Hermès-ийн албан ёсны сайтаас 100$ -р худалдан авах боломжтой.

Ө.Тодгэрэл

2015-08-17, 08:00

  • Зураг: