Céline брэнд саяхан улирлын хамгийн гол цүнх болох Tri-Fold загварыг олон нийтэд танилцууллаа
Энэхүү цүнх нь багтаамж сайтай гурван тасалгаанаас бүрддэг учраас "Tri-Fold" гэх нэр авчээ. Тасалгаанууд дотор мөн хавтгай хэлбэрийн хоёр халаас нэмэгдсэн ба уруулын будаг, банкны карт гэх зэрэг жижиг сажиг зүйлсийг хийчихэж болох аж. Өдөр тутамд барихад зориулагдсан Tri-Fold загвар хүрэн улаан, хар, тоосгон улаан, хаки ногоон ба шар гэх нийт таван өнгийн сонголттойгоор гарсан байна.
Тугалын арьсаар хийгдсэн уг цүнх нь брэндийн олонд танигдсан минимал хэв маягийн дагуу ямар ч илүү дутуу детальгүй, цэвэрхэн хийцтэй болсон харагдана. Түүнчлэн хэрвээ та цүнхний хэлбэрээс уйдвал хажуугийн хоёр уяаг хооронд нь уяж, дөрвөлжин хэлбэр үүсгэж болно.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт