Хөдөөгөөр аялахдаа ч загварлаг: Таны аяллын хувцаслалтын хөтөч
Хаана ч явсан загварын мэдрэмжээ алдахгүй байхад туслах AIGLE брэнд
Тун удахгүй адал явдлаар дүүрэн аялал зугаалгын улирал эхлэх гэж байна. Залуусын хувьд хөдөө явж, майхантай аялал хийн байгалийн сайхныг биеэр мэдрэх нь нэгэн төрлийн тренд болон хувирчээ. Харин аяллын үеэр бид тав тухтай байдлаа хадгалж үлдэхээс гадна загварлаг, өнгөлөг харагдахыг хүсдэг шүү дээ. Тэгвэл аялалд гарахдаа хэрхэн дэгжин төрх бүрдүүлэх вэ?
Мэдээж хамгийн хялбар арга бол нэг брэнд сонгон, уг брэндээр дагнан хувцаслах явдал юм. Учир нь нэг брэндийн хувцаснууд хоорондоо өнгө ба материалын хувьд хялбархан уусаж, маш гоёмсгоор зохицдог давуу талтай. Иймээс бид Шангри-Ла Молл дахь аяллын загваруудыг санал болгодог AIGLE брэндийг онцлохыг хүслээ.
1853 онд анх үүсгэн байгуулагдсан Францын AIGLE брэнд нь хүний хэрэглээнд нийцтэй, цэгцтэй шийдэлтэй хувцаснуудыг санал болгодгоороо алдартай. Аялалд зориулсан өмсгөлүүд хуучинсаг, уйтгартай байдаг гэх ойлголтыг эвдэж, харин ч эсрэгээрээ сэтгэл хангалуун төрхийг илтгэсэн дэгжин, өнгөлөг, орчин үеийн хэв маягтай загваруудыг AIGLE урладаг. Түүнчлэн загвар бүр нь ус, салхины хамгаалалттай төдийгүй хөлс, чийг гадагшлуулдаг өндөр технологийн Gore-Tex, MTD, ELG материалуудаар хийгддэг учир аадар бороо, ширүүн салхи, халуун нар гээд ямар ч цаг агаарын нөхцөлд тохиромжтой тул ан гөрөө, каякинг, цанын спорт гээд экстрим спортоор хичээллэх үед ч өмсөж болдог билээ.
AIGLE-ийн загварууд зөвхөн адал явдал, аяллаар хязгаарлагддаггүй гэдэг нь Шангри-Ла Молл дахь бүтикийн хаалгаар ормогц мэдрэгдэнэ. Дэлгүүрийн хана дагуу тод улаанаас эхлээд шар, хөх цэнхэр гээд олон өнгөөр солонгорох хүрэм, поло футболка өлгөөтэй байсан нь өөрийн эрхгүй харц булаах ба практикт ойр эдгээр загварууд нь аялалд ч тэр, их хотын завгүй амьдралд ч тэр өмсөхөд тохиромжтой юм. Тэр ч бүү хэл Франц залуус хөгжмийн наадамд оролцох, амралтын өдөр хотоор зугаалах үедээ AIGLE-ийн усны гутал, хүрмийг сонгодог гэдгийг дурдах нь зүйтэй болов уу.
Харин одоо аяллыг тань илүү тухтай, илүү өнгөлөг болгох зөвлөгөөг хүргэж байна.
Эр зориг, авхаалж самбаа сорьсон аяллын цэг болох Алтай Таван Богд уулын орчимд цаг агаар тогтворгүй ба нэг өдөрт жилийн дөрвөн улирлыг үзэж болдог өвөрмөц уур амьсгалтай газар юм. Уулын эргэн тойронд жуулчны бааз, зочид буудал байхгүй учир аялагчид майхантай аялал хийх шаардлагатай нүүр тулна. Иймд хөдөлгөөнд үл саад болох салхинаас хамгаалах цув, тав тухтай байлгах поло футболка, өмсөхөд хялбар хантааз гэх зэрэг цаг агаарын эрс тэрс нөхцөлд тохирох загваруудад анхаарлаа хандуулаарай.
Байгалийн сайхныг таашаахын зэрэгцээ майхантай аялал, загасчлал, явган аялал гээд олон төрлийн аяллыг туршиж үзэхийг хүсэгчид Хөвсгөл далайг зориорой. Эгц өндөр, сүрлэг уулс, ой хөвчөөр хүрээлэгдсэн сэрүүн уур амьсгалтай Хөвсгөл далайн орчимд үе үе бороо орж, манан татах учир сайн чанарын борооны гутал, салхи нэвтрүүлдэггүй, усны хамгаалалтай хүрэм аяллын тань хамгийн сайн хамтрагч байна.
Байгалийн үзэсгэлэнт болон түүх дурсгалын газруудаар амарч, ЮНЕСКО-гийн жагсаалтад орсон Орхоны хөндийгөөр аялахаар төлөвлөж байгаа бол танд хөнгөн мэдрэмж төрүүлэх, хөлс чийг хурдан гадагшлуулдаг "амьсгалдаг" загваруудаас сонголтоо хийгээрэй. Харин өнгөний хувьд хөх, саарал, beige зэрэг саармаг өнгөнүүдээс эхлээд шар, улаан, ногоон гээд ямар ч байж болно.
Харин аяллын тань маршрутад говь нутаг багтсан бол цагаан өнгийн сул загварууд, олон халаастай шорт, элсэнд алхахад тохиромжтой хөлд эвтэйхэн гутал, панама малгай зэрэг хөнгөн, гэгээлэг хувцаснууд сонгох нь зүйтэй. Түүнчлэн Хэрмэн цав, Баянзаг зэрэг Говийн уулархаг бүсээр аялахаар зорьж байгаа бол AIGLE-ийн ууланд авиралтад зориулагдсан амьсгалдаг гутлыг анхааралдаа аваарай.
Aigle
Хаяг: Shangri-La Centre, 2-р давхар
Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу | Утас: 77205038
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт