Монголын өвлийг тэсвэрлэх чадвартай шилдэг курткануудын нэг Parajumpers

Шинэ загварууд худалдаалагдаж эхэллээ

Тун удахгүй өвлийн тэсгим хүйтэн өдрүүд эхлэх гэж байгаа тул таныг найдвартай хамгаалан дулаан байлгах, биед эвтэйхэн гадуур хувцасны эрэлд гарах цаг ирлээ. Өдөр бүр, ахин дахин өмсөх хүсэл төрүүлэх, дулаахан атлаа загварлаг куртка олоход бэрх ч, дэлхийд өөрийн чанар, загвараараа аль хэдийнэ шалгарсан цөөн хэдэн нэр хүндтэй брэнд байдаг нь шоппинг хийх ажлыг хялбарчилж өгдөг билээ. Тэдгээрийн нэг бол мэдээж хэрэг Италийн Parajumpers юм.

Parajumpers брэндийн хамтран үүсгэн байгуулагч, дизайнер Массимо Роззети анх Аляска мужийн Анкориж хотод АНУ-ын аврах тусгай ангийн шүхэрчидтэй танилцсанаар ийнхүү ямар ч эрс тэс уур амьсгалыг тэсвэрлэх чадвартай куртка бүтээх санаа олжээ. Тэдгээр эрэлхэг шүхэрчид цасанд дарагдсан өндөр уулнаас, мөн шуурганд нэрвэгдсэн далай тэнгисээс олон хүний амийг аварсныг харан Роззетти брэндээ Parajumpers (шүхэрчид) хэмээн нэрлэхээр шийдэж, хамгийн хүнд нөхцөлд зориулагдсан гадуур хувцас урлаж эхэлжээ. Parajumpers-ийн куртканууд дулаанаа хадгалах чадвартай төдийгүй эд зүйлсийг найдвартай хадгалах олон том халаастай, ус нэвтрүүлдэггүй материалтай, байгальд ээлтэй байдлаар гаргаж авсан үслэг юүдэнтэй, унаж бэртэхээс сэргийлэх тохойн оруулгатай тул та ямар ч нөхцөлөөс хамгаалагдсан гэдэгтээ итгэлтэй байж болно. Үүнээс гадна энэхүү брэндийн куртка нь өөрийн өвөрмөц загвараараа тренд үүсгэсэн тул загварлаг харагдах нь гарцаагүй.

Сентрал Тауэрт худалдаалагдаж буй намар-өвөл 18/19 цуглуулгад Parajumpers-ийн сонгодог загварт тооцогддог зориулалтын бэхэлгээ, том цахилгаанаар тоноглогдсон дулаан паркагаас эхлээд шинэхэн танилцуулсан илүү минимал шийдэлтэй, гялгар гадаргуутай куртка багтсан байгаа.

 

PARAJUMPERS

Хаяг: Сэнтрал Тауэр 2-р давхар, Улсын Их Дэлгүүр 3-р давхар
Утас: (976) 77001744
Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу

Ө.Тодгэрэл

2018-10-09, 12:30