Орчин үеийн Монгол бүсгүйчүүд ба залуучууд ямар дүр төрхийг илүү таашаадаг бол? Үүнийг өнөө үеийн хамгийн алдартай "It girls" болох Кендалл ба Кайлигийн жишээнээс харцгаая
Кендалл, Кайли Женнер хоёр нэг гэр бүл, нэг эцэг эхийн охид ч гэлээ тэдний хувцаслалтын хэв маяг болон гоо сайхны сонголтууд нь тэс ондоо байдаг. Тиймээс тэднийг Женнерийн гэр бүлийн арга, билэг хоёр гэж ч нэрлэж болох юм. Мэдээж хэрэг тэд хоёулаа маш үзэсгэлэнтэй харагдаж, өндөр мэдрэмжтэй хувцасладаг ч гэлээ нэг нь энгийн ба байгалийн, харин нөгөө нь тансаг ба хээнцэр дүр төрхөөрөө олонд танигдсан байдаг. Кендалл өдөр тутамдаа ихэвчлэн nude нүүр будалт хийж, аль болох бага аксесуар ашигладаг бол Кайли харин эсрэгээрээ сүүлийн үеийн нүүр будалтын трендийг бий болгож, өнгө өнгийн үс эсвэл төрөл бүрийн зүүлт чимэглэлээр гангарах дуртай.
Орчин үеийн бүсгүйчүүдийг мөн яг ийм ерөнхий хоёр ангилалд хувааж болох юм. Нэг хэсэг нь гэрээсээ гарахдаа хөлд эвтэйхэн гутал өмсөж, үсээ байгалиар нь орхиж, нүүрэндээ аль болох бага будаг хэрэглэдэг. Харин хоёрдох хэсэг нь үргэлж дэгжин харагдаж, "picture-perfect" будалттай байдаг. Гэхдээ аль, аль нь өөрийн гэсэн өвөрмөц үзэсгэлэн гоо ба тачаангуй хэв маягийг цацруулж байдгийг онцлох нь зүйтэй. Энэ нь зүгээр л хүний үзэл бодлоос шалтгаалах сонголт юм.
Харин манай Монгол бүсгүйчүүдийн хувьд аль төрх илүү ойр эсвэл илүү түгээмэл бол? Та бүхэн саналаа өгөөрэй.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт